x

Н.Онон: Төрийн албаны хүн биднийг ажил мэргэжлээр доромжиллоо, уучлалт гуйхыг шаардаж байна

Өчигдөр цахим орчинд Ордос охин хэмээх хаягаас "Өвөрмонголчуудын яриа хэллэгийг дооглодогт сэтгэл эмзэглэж явдаг" гэдгээ илэрхийлж, дүрс бичлэгээ оруулсан.

Үүнийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өчигдөр өөрийн цахим хуудастаа "Хошин шогийн хэдэн "хүний эрхийг зөрчигч" алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшгууд" хэмээх тайлбартайгаар нийтэлсэн нь хошин урлагийн жүжигчдийн бухимдлыг төрүүлэв.

Ийн өнөөдөр хошин урлагийн жүжигчдийн төлөөлөл гавьяат жүжигчин Н.Ариунболд, Н.Онон нар яамны гадаа ирж мэдээлэл хийв.

Эхэнд нь Гавьяат жүжигчин Н.Онон "Монгол Улс ардчилсан орон. Хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ монгол төрийг төлөөлж буй, төрийн өндөр албан тушаалтан хүн өөрийнхөө хаягаар хошин урлагийнхныг доромжилсон. Шүүмжлэл бол байж болно. Шүүмжлэл, доромжлол нь асар их ялгаатай. 

Би бол төрийн нарийн бичгийн дарга нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байна. Хууль сахиулах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Үндсэн хууль зөрчиж, ажил мэргэжлээр нь хүнийг доромжилсон тул албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна. Энэ мэргэжлээрээ бид гэр бүлээ тэжээдэг. Бид үр хүүхэдтэй, гэр бүлтэй хүмүүс. Алиа салбадайн хүүхэд гэж хүүхдээ хэлүүлмээргүй байна.

Манай хошин урлагийнханд алдаатай, оноотой зүйл байдаг гэвэл энэ нь шүүмжлэл. Харин алиа салбадай гэж доромжлохыг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Төрийн хүн ямар орчинд юу хэлэхээ мэддэг байх ёстой. Миний дүү байсан бол үсэртэл нь алгадмаар байгаа. Байж боломгүй үг хэлсэн гэж бодож байна" гэсэн юм. 

Харин Гавьяат жүжигчин Н.Ариунболд "Маш олон залуус жүжигчин болж гарч байна. Энэ залуус тухайн цаг үеийн хөгжлөөрөө инээдмийн жүжиг, кино, тоглолт, контент хийгээд чөлөөт уран бүтээлч болж байна. Тэд маань хоолондоо хүрэх гээд явж байхад ах нар нь дүү нараа өмөөрч, ир өгөхгүй бол ирж яваа залуучуудыг төрийн өндөр албан тушаалын хүн ирийг нь мохоож болохгүй.

Харин ч чөлөөт уран бүтээлчдээ төр нь дэмнэх ёстой байтал өөрийнхөө амны зоргоор уран бүтээлчдийг нийтээр нь хэлж болохгүй. Алдаа оноотой зарим уран бүтээлчийн зарим нэг уран бүтээлээр нь нийтийг хамруулдаг байдал хариуцлагатай албан тушаалтны амнаас гарсан гэхэд итгэхэд бэрх байв. Чанга хашхирч, чанга ярьдаг, чанга шүүмжилдэг хүмүүс ажлаа хийж байгаа хүмүүст харагддаг юм болов уу. Хууль зүйн яам зөндөө ажилтай байх. Гэтэл хаа байсан Соёлын яамны, соёл урлагийн бодлого, боловсон хүчний ажил руу орж байдаг ямар их завтай хүн бэ гэж харж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 40 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 48 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 57 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 18 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 19 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 24 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 51 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 11 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top