x

Цагдан хоригдож буй Ж.Батзандан эмнэлгийн хяналтад байх хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн асан, шударга таван гишүүний нэг Ж.Батзанданг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрээр хэвээр үлдээжээ. 

Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар түүнийг шалгаж, баривчилсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Харин шүүгчийн захирамжийг яллагдагч Ж.Батзандангийн өмгөөлөгч эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг аравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эмнэлгийн хяналтад байх шаардлагатай талаар хүсэлт гаргажээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр "Ж.Батзандан бид нар ер нь бол найзууд. Үзэл бодол нийлдэг, чиг барамжаа адил. АТГ-аас Ж.Батзандантай холбоотой асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татагдаад нэг сарын хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авлаа гэдэг шүүхийн шийдвэрийг би сонссон. Ж.Батзандангийн биеийн байдал ямар байгаа талаар би өмгөөлөгчөөс нь асуусан. Өнгөрсөн хавар хоёр удаа ходоод дурангийн болон өөр бас нэг хагалгаанд орсон юм билээ. Өөрөө хүсэлтээ гаргасан байна. Ж.Батзандангийн зүгээс "Ходоодны дурангийн хагалгаанд орсон учир шүүрч цус алдах магадлалтай байгаа тул эмнэлгийн тусламж үзүүлээч" гэдэг хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан гэх мэдээлэлтэй байна. Би өөрөө очсон болон холбогдсон зүйл огт байхгүй. Мэдээж хэрэг хууль сахиулах байгууллага шалгалтын ажил явуулаад эргээд мэдээллэх байх" гэсэн тайлбар өглөө.

Дашрамд, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Батзанданг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 232я дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан буюу мөрдөгчийг дарамталсан, сүрдүүлсэн, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, мөн гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. 

Энэхүү шүүгчийн захирамжийг яллагдагч Ж.Батзандангийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг Ерөнхий шүүгч өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 39 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 47 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 56 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 17 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 18 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 23 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 50 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 10 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top