x

Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-нд болно

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.

2022 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бол II ээлжийг есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм.

Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 89 хувьтай байна. Мөн 1605 хүн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ. Нийслэлийн цэрэг татлагын товчооны зүгээс цэрэг татлагын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, ирж буй өргөдөл, гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Түүнчлэн цэрэг татлагын комисс, хороод хууль, эрх зүйн дагуу ажиллаж буй эсэхэд хяналт тавьж буй юм.

Мөн хурлын үеэр өнгөрөгч цэрэг татлагуудын эрүүл мэндийн үзлэгийн үр дүнг танилцууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийг штабын тоо бүртгэлийн офицер С.Баярмагнай "Эрүүл мэндийн шалтгаанаар жил бүрийн цэрэгт тэнцээгүй залуусын тоо харилцан адилгүй. Гэхдээ ер нь цэрэг татлагад ирсэн нийт залуусын 9-11 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй.

Эрүүл мэндэд тэнцэхгүй байгаа залуучуудыг үндсэндээ богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны гэж ангилдаг бөгөөд богино хугацааны эрүүл мэндийн шалтгаанаас болж тэнцээгүй залуусыг дараагийн цэрэг татлага хүртэл тухай өвчнийг нь эмчлэх тал дээр нь анхаарч, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулдаг.

Тухайлбал, өнгөрсөн жил эрүүл мэндийн богино хугацааны эмгэгийг улмаас цэрэгт тэнцээгүй залуусыг өнгөрсөн хугацаанд эмчилгээ хийлгэж, энэ жил дахин цэрэгт татлагад хамруулах тал дээр бид эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг.

Өөрөөр хэлбэл, нүдний хараа нь тэнцээгүй бол хараа шил тааруулах, ямар нэг байдлаар бэлгийн замын халдварт өвчтэй байсан тохиолдол тодорхой хугацаанд эмчлэх, сонсгол хатуурсан бол түүнийг нь дараагийн цэрэг татлага болох хүртэл эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авч, аль болох хувь хүнээс эмчлүүлэхийг шахаж эрүүлжүүлдэг гэсэн үг" гэв.

2021 оны II ээлж болон 2022 оны I ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт нийт 10.671 хүн хамрагджээ.

Тэдгээрийн дунд

  • Дотрын эмгэг

  • Чих, хамар, хоолойн өвчлөл

  • Мэс заслын эмгэг

  • Шүд, амны хөндийн өвчлөл

  • Нүдний эмгэг гэсэн өвчин эмгэгүүд өндөр хувь эзэлж байна. Харин бэлгийн замын халдварт өвчин, сэтгэцийн эмгэг харьцангуй бага хувь эзэлжээ.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.

Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ

  • Иргэний үнэмлэх

  • Цэргийн үүрэгтний үнэмлэх

  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.

Цэрэг татлагын байрнуудын бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд

  1. Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль

  2. Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

  3. Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль

  4. Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль

  5. Налайх дүүрэг – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

  6. Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль

  7. Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургууль

  8. Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль

  9. Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль гэсэн байршилд байрлаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 40 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 48 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 57 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 18 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 19 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 24 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 51 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 11 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top