x

Ч.Хүрэлбаатар: Германтай газрын ховор метал, зэс, өнгөт металын чиглэлд хамтарна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад аравдугаар сарын 12-15-ны өдөр айлчилж байна. Айлчлалаар яригдаж байгаа зарим асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

-Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзсан. Бизнес эрхлэгчдийн зүгээс ямар санал хүсэлт тавьж байна вэ. Мөн анхаарах ёстой ямар асуудал байна вэ?

-Ерөнхий сайдын ХБНГУ-д хийж буй айлчлалын хүрээнд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. 2011 онд Монгол Улс Герман улстай ашигт малтмалын салбарт хамтарч ажиллах тухай гэрээ байгуулж байсан. Өнгөт метал, газрын ховор метал болон уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах тухай асуудал байсан. Тэрхүү гэрээний хүрээнд бизнес эрхлэгчидтэй уулзаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодол солилцлоо. Герман улс авто машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Цахилгаан авто машин үйлдвэрлэлтэй холбоотойгоор газрын ховор метал, электрон машин үйлдвэрлэлтэй холбоотой зэс, өнгөт металын олборлолттой хамтарч ажиллах боломж нээгдэж байгаа. Үүнээс гадна Германы эдийн засаг хамтын ажиллагааны төрийн нарийн бичгийн дарга Монголд очир үеэрээ хамтарч ажиллах талаар ярьж байсан. Үүнтэй холбогдуулаад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр бэлдэж, мөн тодорхой хэмжээний ажил хийсэн.

-Албан ёсоор тохиролцоонд хүрч, урагшлахаар болсон хэлцэл өрнөсөн үү?

-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулж буй компанийн төлөөллүүдтэй уулзсан. Хөтөлбөрийн дагуу маргаашаас томоохон уулзалтуудаа хийнэ. Түүний өмнө бэлтгэл уулзалтуудыг хийгээд явж байна. Манай улсаас Герман улсад ойрын хэдэн жил албан ёсны айлчлал хийгээгүй. Тиймээс энэ удаагийн айлчлалд ач холбогдол өгч эдийн засаг, бизнесийн чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал тавьж байна. Монгол Улс Ази тив дэх стратегийн түншлэлийн хэмжээнд Япон, Солонгос, Энэтхэг улстай хамарч ажиллах болсон. Харин Европ тивд стратегийн түвшинд харилцаж буй улс одоогоор алга. Герман улстай энэ түвшинд хамтарч ажилладаг болохын тулд бүх чиглэлээр ажлын уулзалт, яриа хэлэлцээр явуулж байна.

-Монгол, Герман улсууд эдийн засаг болоод газар зүйн хувьд хамтарч ажиллах боломж хэр вэ?

-Өнөөдрийн уулзалтууд дээр яг энэ асуудлыг ярилцсан. Газар зүйн хувьд хоёр улс нэлээд зайтай. Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн энд авчрах боломжтой вэ гэдэг талаас нь. Нэн ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнийг тухайд гэхэд зөвхөн хүдрийг нааш нь зөөх боломжгүй. Тэгэхээр германы талаас бэлэн бүтээгдэхүүн болгоод оруулж ирэх боломжтой талаар ярилцсан. Та бүхэн мэдэж байгаа Ерөнхий сайд 2023 оны төсвийг өргөн барихдаа боловсруулах түвшнээ нэг шатаар ахиулах зорилт тавьснаа мэдэгдсэн. Энэ хүрээнд дэлхийд тэргүүлж буй улс орнуудтай хамтарч ажиллаж тэдний туршлага, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд идэвхтэй ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top