x

"​​​​​​​Эрдэнэс Монгол" ХХК түрээсийн зардлаа 344.6 саяар хэмнэжээ

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбатаас тус компанийн орлого, зарлагатай холбоотой зарим зүйлсийг тодрууллаа.

-“Эрдэнэс Монгол” ХХК 2022 онд хэчнээн төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн бэ?

-“Эрдэнэс Монгол” ХХК 2022 оны 9-р сарын 30-ны байдлаар ААНОАТатварт 2.2 тэрбум төгрөг, НӨАТ-т 1.5 тэрбум төгрөг, орон нутгийн төсөв болон нийгмийн даатгалын шимтгэлд  0.5 тэрбум төгрөг нийт 4.2 тэрбум төгрөгийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Энэ бол зөвхөн манай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тоо.  Харин нэгдлийн хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар 2,5 их наяд төгрөгийн орлого олоод 1,7 их наяд төгрөгийн зардал гаргаад татвар төлөхийн өмнө ашиг 841 тэрбум төгрөг байна. Татварт эхний хагас жилийн байдлаар нэгдлийн хэмжээнд 223,1 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

2022 оны эхний хагас жилийн байдлаар нэгдлийн хэмжээнд 618,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тайлан баланс гарсан. Үүнээс хамгийн өндөр ашигтай гарсан нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 515,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарсан. Үүний дараа Монголросцветмет ТӨҮГ 8,2 тэрбум төгрөгийн, “Эрдэнэс Тавантолгой” ХК 115,5 тэрбум төгрөгийн, “Эрдэнэс силвер ресурс” ХХК 2,8 тэрбум төгрөгийн, Эрдэнэс Оюу толгой 602 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Бусад охин, хараат компаниуд бүгд алдагдалтай гарсан. “Эрдэнэс Монгол” ХХК өөрөө 9,8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ бол өрийн асуудал. Төрөөс нэг удаа тэтгэврийн зээл тэглэсэн төлбөр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-иас  манай компаниар дамжаад гарсан учир дээрх алдагдал харагдаж байгаа юм.

-“Эрдэнэс Монгол” ХХК Төсвийн хэмнэлтийн хуулийн хүрээнд хэчнээн төгрөгийн хэмнэлт гаргаад байна вэ?

-Компанийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үр ашиггүй зардлыг бууруулах, нөөцийн оновчтой хуваарилалтын асуудал зайлшгүй тавигдаж байгаа бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3,15.2.4-т заасны дагуу зургаан төрлийн зардалд оны эхний зургаан сарын байдлаар нийт 381.3 сая төгрөгийн хэмнэлт хийлээ. Түүнчлэн өмнө нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниуд тус бүр өөрийн үйл ажиллагааг эрхлэхээр тус тусдаа оффисын түрээсийн ихээхэн хэмжээний зардлыг төлөвлөн, санхүүжүүлж ирсэн. Харин бид хэмнэлтийн хуулийн хүрээнд нийтдээ 344.6 сая төгрөгийн түрээсийн зардлыг хэмнээд байна.

-Танай компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирч байна уу, “Эрдэнэс Монгол” компанийн орлого, зарлагын талаар мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр уртын нүүрс тээвэр зогссон, боомтын үйл ажиллагаа эрс буурснаас компанийн үндсэн үйл ажиллагааны орлого тасалдаж, өр төлбөр нэмэгдэн, зээлийн эргэн төлөлтөд нөлөөлсөн. Харин 2022 оны 05 дугаар сараас эхлэн уртын нүүрс тээвэр эхэлж, боомтын үйл ажиллагаа жигдэрч нүүрс тээврийн хураамжийн орлого нэмэгдэж 2022 оны эхний есөн сарын байдлаар борлуулалтын орлого 29.7 тэрбум төгрөгт хүрч орлогын төлөвлөгөөг 53 хувиар давуулан биелүүлээд байна. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилласны үр дүнд 2022 оны эхний есөн сард нийт 30.2 тэрбум төгрөгийн зардал гарч төлөвлөгөөнөөс 5.8 тэрбум төгрөгөөр зардлын бууруулан хэмнэлт гарган ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

iToim.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top