x

С.Бямбацогт: Улаанбаатар-Берлин чиглэлийн шууд нислэгийг ойрын хугацаанд шийднэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд болон түүнийг дагалдан яваа УИХ, Засгийн газрын гишүүд герман улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Энэ үеэр Улаанбаатар-Берлин чиглэлийн шууд нислэгийг дахин сэргээх боломжтой болж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дараах мэдээллийг хийжээ.

Тэрээр "Ерөнхий сайдын ХБНГУ-д хийж буй айлчлалын хүрээнд тус улсад амьдардаг Монгол иргэдтэйгээ уулзлаа. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх “Улаанбаатар-Берлин чиглэлд шууд нислэг явдаг болгож өгөөч. МИАТ компани 1995-2019 он хүртэл дээрх чиглэлд шууд нислэг үйлдэж байсан. Энэ нислэгийг сэргээж өгөөч” гэдэг хүсэлт тавьж байна.

Өмнөх нислэгийн чиглэлийг судлаар үзэхээр Москва-Берлин гэж нисэж байсан. Ингэхдээ Улаанбаатар-Москва, Москва-Улаанбаатар чиглэлд оросуудыг нэлээн зөөдөг байж. Тэгээд дамжаад Берлин рүү нисэж байсан. Энэ үед харьцангуй ашиг, орлоготой ажиллаж байсан. Харин Берлин-Улаанбаатар гэж нисэхээр алдагдалтай байдаг юм байна.

Төрийн өмчит компанид ашигтай ажиллах шаардлага тавьдаг. Тиймээс  МИАТ компани алдагдалтай учраас нисэх боломжгүй гэдэг асуудал ярьж байгаа. Гэхдээ бид МИАТ компанийг Улаанбаатар-Берлин-Франкфурт чиглэлд нисэх боломж байгаа эсэхийг судалж үзнэ.

Хоёрдугаарт, "Mongolian airways" компани Улаанбаатар-Берлин чиглэлд нисье гэдэг хүсэлт тавьж байгаа. Тиймээс энэ нислэгийн томилгоог буюу Улаанбаатар-Берлин, Берлин-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрлийг ойрын хугацаанд шийднэ. Нислэгийн чиглэлийн зөвшөөрлийг аль болох хурдан хугацаанд олгоно. Мөн "Mongolian airways" компанийг Улаанбаатар-Берлин чиглэлд нисэх боломжийг бүрдүүлэх тал дээр дэмжиж ажиллана.

Гэхдээ энэ компани хэзээ нисэж эхлэх вэ гэдэг нь зөвшөөрлөөс үл хамааран тухайн компанийн хувийн асуудал болно. Ямартай ч сайдын зүгээр хурдан хугацаанд зөвшөөрлийг нь олгоно. 

-Улаанбаатар-Берлин чиглэлд шууд нислэг явж эхэлсэн тохиолдолд тасалбарын үнэ ямар байх вэ?

-Code share буюу аяллын дугаар хувааж эзэмших гэдэг зүйл бий. Бид иргэний агаарын тээврийн либералчлалын асуудлыг ярьж байгаа гол шалтгаан нь энд байгаа. Энд юу яригдаж байна гэхээр Улаанбаатараас аль болох олон чиглэлд шууд нислэг хямд зардлаар хийдэг болох боломж бүрдүүлэх зорилготой юм. 

Энэ хүрээнд Монголын өөрийн компаниуд нисэхээс гадна гаднын авиа компаниудтай аяллын дугаар хувааж эзэмшинэ. Өөрөөр хэлбэл, МИАТ-ийн тасалбарыг гаднын авиа компаниуд бичиж болдог, гаднын авиа компаниудын эрхийг МИАТ бичиж болдог болох юм. 

Энэ чиглэлээр бид ойрын үед Турк, Герман, Японы төлөөллүүдтэй хамтарч ажиллана. Ингэсэн тохиолдолд мухар нислэг буюу нэг чиглэлд МИАТ компаниар хямд нисдэг хэр нь цаашаагаа задарч чаддаггүй асуудлыг code share хэлбэрээр шийднэ. Ингэх юм бол "Туркиш Эйрлайнс" компани хаа хүртэл нисэж байна. Тэр хүртэл ОМ гэсэн аяллын дугаараар Монголчууд маань хямд үнээр нислэг хийх боломж бүрдэнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 39 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 47 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 56 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 17 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 18 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 23 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 50 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 10 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top