x

"Канадын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг импортлох боломжтой"

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд МҮХАҮТ-д зочилжээ.

Зочид Канадын Засгийн газрын санхүүжилтээр, Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд МҮХАҮТ-ын байранд байгуулагдсан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-тэй танилцлаа. Цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих, чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймгийн салбар танхимыг түшиглэж дээрх төслийг орон нутагт үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд МҮХАҮТ хамтран ажиллахад бэлэн байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Канад Улс нь манай улсын хувьд тэргүүлэгч хөрөнгө оруулагч орнуудын нэг гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглээд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөгжилд тодорхой, бодит дэмжлэг үзүүлж байгаад нь талархал илэрхийлсэн юм. МҮХАҮТ эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж, Улаанбаатар хот, 21 аймгийн 800 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй оролцсон чуулганыг энэ оны 8 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулсан гэлээ.

Мөн Монгол Улсад бүртгэлтэй 147 мянга гаруй ААН-ээс 37 хувь буюу 54 мянга нь, Топ-100 аж ахуйн нэгжийн 24 нь, ЖДҮ-ийн хувьд 68 хувь нь тус тус эмэгтэй удирдлагатай байна. Тэд ихэвчлэн боловсруулах үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоол, тээвэр логистик, боловсрол зэрэг салбарт манлайлан ажиллаж байгааг танилцууллаа.

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр тодорхой үр дүнд хүрч, эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд баяртай байгаагаа илэрхийлээд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны туршлагыг сайшаав. Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх талаар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын гишүүд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, худалдааны тэнцлийг хангах, Канадын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг импортлох боломжтой гэв.

Уулзалтын дараа “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн оролцогчдын төлөөлөл төслийн үр дүнгийн талаар танилцуулж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчиллаа.

Тус төслийн хүрээнд Инкубаторын хөтөлбөрт 2017 онд хамрагдаж төгссөн Д.Жаргалсүрэн цаасан дээрх санаагаа ажил болгон хэрэгжүүлэн эсгийн урлалын "JaSu" брэндийг бий болгосон маань Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвтэй холбоотой гэв. Тэрээр Нийслэл, дүүргийн ЖДҮДТөвөөс зарласан гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд амжилттай оролцож шагналт байруудад шалгарч байсны зэрэгцээ "Шарк танк" хөрөнгө оруулалтын шоу нэвтрүүлгээс 24 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаж өөрийн бизнесийг өргөжүүлж чадсан туршлагаасаа ярилаа.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн Инкубатор хөтөлбөрт 2018 онд хамрагдаж төгссөн Б.Туяа нь бичил бизнесээс, экспортод гаргах хүртэл бүтээгдэхүүнээ хөгжүүлж чаджээ. Нийлүүлэлтээс үйлдвэрлэл хүртлээ органик стандартыг бүрдүүлэхийг зорьж, "Ногоодой" ногооны шүүс үйлдвэрлэлийг явуулж байна. Төвөөс явуулсан Хог хаядлын талаарх сургалтад хэд хэдэн удаа хамрагдаж, цаашид хаягдлаа 100% боловсруулахаар ажиллаж байгаагаа зочдод танилцуулав.

Уулзалтад Сенатын даргын гэргий Карен Фюри, Сенатын гишүүд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкоф, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнэг болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, МҮХАҮТ-ын газрын дарга нар оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 2 цаг 42 мин Месси 80 мянган евро хандивлажээ 3 цаг 13 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 3 цаг 23 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 3 цаг 23 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 3 цаг 28 мин Дайн өөрчлөгдсөөр байна 3 цаг 43 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 3 цаг 49 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 4 цаг 37 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 22 цаг 45 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 22 цаг 52 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 22 цаг 57 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 23 цаг 3 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 23 цаг 15 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай Өчигдөр 13 цаг 35 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Өчигдөр 12 цаг 58 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ Өчигдөр 12 цаг 44 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 37 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй Өчигдөр 12 цаг 30 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 12 цаг 21 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна Өчигдөр 12 цаг 18 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ
Top