x

“Алтантүлхүүр” хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг 3 дахь жилдээ дэмжин ажиллана

Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сан 3 дахь жилдээ “Зүрх мартахгүй” төсөлтэй хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Алтантүлхүүр” хүүхдийн санг төлөөлөн Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал, төслийн санаачлан хэрэгжүүлэгч  “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан нар гарын үсэг зурсан юм.

Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо оношлон, мэс засал хийж, амь насыг нь аврах зорилготой уг төслийг Голомт банк эхэлсэн цагаас нь дэмжиж, санхүүгийн болон шаардлагатай бусад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй билээ.

Энэ үеэр “Зүрх мартахгүй” төслийн санаачлагч, “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан “Бид 2020 онд энэ төслийг эхлүүлэх үед  ковид гарчихсан, улс орны эдийн засаг хүнд байсан учраас амжилттай хэрэгжүүлж, олон хүүхдэд тусалж чадах болов уу гэсэн эргэлзээтэй, итгэлгүй байсан. Тэр үед Голомт банк бидэнд гол дэмжлэг, тусламж үзүүлсэн. “Зүрх мартахгүй” төслийн үр дүнд одоогоор 18 мянган хүүхдийг  үзлэг, оношилгоонд хамруулж, 600 гаруй хүүхдэд амжилттай мэс засал хийгээд байна.

Хүүхдүүдэд амьдрал бэлэглэх төслийг дэмжиж буй Голомт банкны хамт олон, ялангуяа “Алтантүлхүүр” сангийн хадгаламж эзэмшигч хүүхдүүд, тэдний эцэг эхэд  талархаж явдаг” гэсэн юм. Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал “Олон айл өрхийг өвчин зовлонгоос салгаж, нийгэмд гэрэл гэгээ авчирч байгаа энэ төслийг Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сангийн бяцхан хадгаламж эзэмшигч нар дэмжиж, бусад бяцхан зүрхнүүдээ аварч байгаа юм шүү” хэмээн онцолсон.

Төслийн хүрээнд 2027 он хүртэл нийт 1000 хүүхдэд зүрхний гажиг засах мэс засал хийж, амьдрал бэлэглэхээр төлөвлөсний 60  хувь нь ийнхүү биелжээ. Мөн төслийн багийнхан Монгол Улсаас гадна Киргизстан болон Тува хүүхдүүдэд үзлэг, мэс засал хийж эхлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top