x

ЕБС-иудад бүх сүлжээнд 2 минут үнэгүй ярих боломжтой суурин утас байршуулж байна

“Монголын Цахилгаан Холбоо” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх сүлжээний дугаар руу дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг Улаанбаатар хотын гурван сургуульд, орон нутгийн нэг сургуульд байршуулжээ.

Тэд сурагчдад, ялангуяа бага ангийн сурагчдад “Итгэлтэй утас” гэх агуулгыг түгээж аав, ээж, асран хамгаалагчтайгаа 2 минутын турш үнэгүй ярих боломжтой утсыг суурилуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн байна.


Энэ талаар тус компанийн маркетингийн албаны менежер О.Цолмонтой ярилцлаа.

-Үнэгүй ярих боломжтой утасны бүхээгийг байршуулснаар ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийг аливаа эрстлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо барих, шаардлагатай үед холбогдох хэрэгцээ шаардлагыг дэмжиж  ерөнхий боловсролын сургуулиудад “Итгэлтэй утас”-ыг байршуулж эхэлсэн.

Түүнчлэн, ялангуяа бага насны хүүхдүүдийг ухаалаг утасны хамаарлаас холдуулах, эцэг, эх, асран хамгаалагчтайгаа холбоо барих боломжийг олгох зорилготой. Бага ангийн хүүхдүүд гар утас хэрэглэхэд хүндрэлтэй байдаг. Утсаа алга болгох зэргээр эрстэл үүсдэг.

-Орон нутгийн сургуульд анх удаа байршуулсан юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Бид бүх сүлжээнд 2 минут үнэгүй ярих боломжтой утасны бүхээгийг орон нутагт байршуулах ажлыг Дархан-Уул аймгийн 4-р сургуулиас эхлүүллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус сургуульд утасны бүхээгээ суурилуулсан.

-Цаашид хэчнээн сургуульд утасны бүхээг байршуулахаар төлөвлөж байгаа бол?

-Бид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан дараа дараагийн сургуулиудад утасны бүхээг суурилуулах ажлаа үргэлжлүүлэх болно. Манай компанийн зүгээс ирэх онд орон даяар ерөнхий боловсролын сургуулиудад энэхүү “Итгэлтэй утас”-ыг байршуулахаар төлөвлөн ажиллаж байна.


Утасны бүхээгийн самбарт хүүхдүүдийн яаралтай үед холбоо барьж болох онцгой байдал, цагдаа, түргэн тусламж, хүүхдийн тусламжийн утасны дугаарыг бичжээ.

“Монголын Цахилгаан Холбоо” ХК төв салбарынхаа гадна мөн 2 минутын турш үнэгүй ярих, гар утсаа цэнэглэх боломжтой суурин утасны бүхээгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байршуулж байсан юм.

undesten.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 39 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 48 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 57 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 17 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 18 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 23 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 50 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 10 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top