x

"Ид шидийн орон Дундговь" төвийн нээлттэй өдөрлөгт сэтгүүлчдийг урьж байна

"Ид шидийн орон Дундговь"төслийн баг зүтгэсээр байгаад барилгынхаа ажлын ард гарчээ. Өнөөдрөөс эхлэн ирэх даваа гариг хүртэл (2022.10.12-2022.10.17) төслийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм байна. Энэ тухай "Лантуун дохио" ТББ-аас өөрийн соошил хуудсаар дамжуулан илгээсэн урилгыг нийтэлж байна. 

“Лантуун дохио” ТББ-аас санаачлан хэрэгжүүлдэг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн гурав дахь салбар “Ид шидийн орон Дундговь” төв үүдээ нээх гэж байна. Энэ төсөл нь орон нутагт хэрэгжиж анхны жишиг төв бөгөөд 2022 оны 03 дугаар сард 21 аймаг руу тендер зарлаж, гурван шатны шалгаруулалтаар Дундговь аймаг шалгарсан. Төслийг Гэрэлтдэг ертөнц ТББ-ын залуус, Лантуун Дохио ТББ-тай хамтран босгосон юм.

Бид төслөө 2022 оны 05 дугаар сарын 01-ны өдөр эхэлж одоогоор барилга бүтээн байгуулалт 95%, санхүүжилт 85%-тэй үргэлжилж байна. Орон нутгийн анхны төвөө нээх гэж буй нээлттэй өдөрлөгийн зорилго нь эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл дэмжсэн, төсөлд хандив өргөсөн олон мянган хандивлагчдадаа талархах, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа нээлттэй дэлгэн үзүүлэх юм. Мэдээж тус арга хэмжээ хүн бүрд нээлттэй бөгөөд 10 сарын 12-16-ны хооронд өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд буюу 5 өдөр үргэлжилнэ.

Бид ердөө энэ оны 05 дугаар сард тоос бужигнасан хоосон газар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд ердөө таван сарын дотор барилгын танилцуулга хийх хэмжээнд хүрч ирээд байна. Хөтөлбөрийн хувьд аль ч өдөр ямар ч цагт ирсэн яг адилхан агуулгатай ба Ид шид хэрхэн бүтсэн бэ ? цуврал баримтат кино, баримтад гэрэл зургийн үзэсгэлэн олон мянган номтой “Шидэт кафе” болон бусад бүтээн байгуулалтыг үзэж сонирхох боломжтой. Мөн та ид шидтэй ах эгчээр бүртгүүлэн, хандивын худалдан авалт хийж Ид шидийн орныг дэмжээрэй. Ид шидийн орон Дундговь төв баригдсанаар 4000 хүүхэд 6 чиглэлийн 18 төрлийн сургалт, 10 төрлийн хөтөлбөр, клубт хамрагдах боломж, нөхцөл бүрдэж байна. Барилгын бүтээн байгуулалтаас гадна бүрэн хэмжээний тоглоомын талбай, спортын талбай, 10000 гаруй модтой төгөл зэрэг маш чухал хөрөнгө оруулалтыг олон нийтийн дэмжлэгтэйгээр бүтээлээ. Тус төслийн бодит өртөг нь нийт 953 сая төгрөг бөгөөд дотор тохижолттойгоо хамт 100 хувь бүрэн хийгдэж дуусахад одоо 87 сая төгрөг дутуу байна.

Бид байгальд ээлтэй эко байх, мөн илүү зардал гаргахаас татгалзан ийнхүү цахим урилаа илгээж байна. Маш их баярлалаа ! Хүүхэд бүхэн инээнэ Ид шидийг бүтээнэ.

Ташрамд, эрхэм нүүр номын найзууд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагууд та бүхнийг энэ гэрэл гэгээтэй мэдээг түгээж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Холбогдох утасны дугаар

Лантуун дохио ТББ-тай холбогдох бол Ганбаяр 94222888

Ид шидийн орон Дундговь Санжаасүрэн 88597575

Хаяг – Дундговь аймаг Сайнцагаан сум 7 дугаар баг Зоогийн 1-ийн 101

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 39 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 47 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 57 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 17 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 18 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 23 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 50 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 10 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top