x

Монголын зах зээлд нийлүүлэх боломжтой автомашин, автобусны талаар танилцуулав

Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хоёр талын автотээврийн зөвлөлдөх уулзалт 2022 оны есдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотноо амжилтай болж өндөрлөв.

Уулзалтад Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Беларусийн талаас Тээвэр, дэд бүтцийн яамны Автотээвэр ба хотын зорчигч тээврийн газрын дарга А.И.Гладкий нарын ахалсан бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож, Монгол, Беларусийн хооронд хийгдэж буй ачаа, зорчигч тээврийн статистик мэдээ болон тээвэрлэлтийн нөхцөл байдал, тээвэрлэлтэд гарч буй хүндрэл бэрхшээл, зөвшөөрлийн бичгийн системийн талаар хэлэлцэв. Монголын талаас манай тээвэрчдэд тулгарч буй зөвшөөрлийн бичигтэй холбоотой хяналт шалгалтын асуудлаар анхаарч үзэх, Монгол Улс "Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр"-т нэгдэн орсонтой холбоотойгоор тахографын төхөөрөмжийг нийлүүлэх, ашиглах,  жолооч нарын картын мэдээллийг бүрдүүлэх, чип болон картыг боловсруулж тээвэрчдэд олгох, хяналтын байцаагч нарыг сургаж, дадлагажуулах саналуудыг тавьж хамтарч ажилахаар болов.

Мөн Беларусийн автотээвэрчдийн холбоо-БАМАП-ын үйл ажиллагаатай танилцаж, даатгалын байгууллагуудтай хамтарч ажиллах, ногоон картын системийг монголын тээвэрчид ашиглах боломжийг бүрдүүлэх талаар ярилцаж, жолооч нарын визийг богино хугацаанд хэрхэн авах талаар хийж буй ажлын туршлагыг судлав. Түүнчлэн олон улсын тээвэрлэлтийн гол замнал болоод байгаа Беларусь-Литовийн хилийн Каменный лог боомтод очиж, Европоос ирж буй ачааны тээвэрлэлт болон ачаатай чиргүүл солилцох, сэлгэх ачих терминалын үйл ажиллагаа, олон улсын тээврийн нөхцөл байдалтай танилцаж, цар тахлын үед улс хоорондын тээврийг зохион байгуулж буй туршлага солилцон, хамтарч ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцав.

Беларусийн талаас алдарт МАЗ үйлдвэрийн автомашин угсарч буй шугам, үйлдвэрийн үйл ажиллагаа, Монголын зах зээлд нийлүүлэх боломжтой автомашин, автобусны талаар танилцуулав. Беларусийн тал автозамын хяналт шалгалт, даац хэтрүүлэлтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцооны талаар газар дээр нь тодорхой танилцуулга өгөв. Зөвлөлдөх уулзалт хоёр талын харилцан ойлголцол, найрсаг харилцаа, нөхөрсөг уур амьсгалд боллоо.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 47 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 56 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 16 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 17 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 22 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 49 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 9 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top