x

Ү.Ганболд: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт сайжирсан

Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн гуравдугаар улирлын тайланг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.

Он гарснаас хойш есдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд 59.521 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрийн 95.3 хувь нь шийдвэрлэгдэж, 4.7 хувь нь шийдвэрлэх шатандаа явж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүсэлт 9010, гомдол 11657, санал 514, талархал 705, мэдэгдэл 21-ээр өссөн аж. Гомдлын зонхилох хувийг нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, цэвэрлэгээ, барилгын техникийн хяналт, зөвшөөрөл, авто машины түгжрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ, засвар, газрын харилцаа, эрүүл мэнд, боловсролын салбар, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлууд эзэлжээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүрэн барагдуулж шийдвэрлэсэн өргөдөл, гомдол 77.5 хувиар өсөж, тайлбар өгч, бүрэн барагдуулж шийдвэрлээгүй өргөдөл, гомдол 29.7 хувиар буурсан байна. Үүнээс дүгнэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлыг бүрэн барагдуулах, хууль зүйн үндэслэлтэй тодорхой хариу өгч шийдвэрлэх байдал сайжирчээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн хугацаа богиносож, албан бичгээр хариу өгөх нь сайжирсан байгааг онцоллоо. Мөн 20 орчим байгууллагын 164 албан хаагчийг сургалтад хамруулжээ.

Түүнчлэн хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо буурсан, ирүүлсэн өргөдөл, гомдлын тоо өссөн ч шийдвэрлэлийн дундаж хугацаа богиноссон, бүрэн барагдуулж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо нэмэгдсэн гэх мэт эерэг үзүүлэлт гарчээ. Цаашид иргэдээс гаргасан саналын шинжтэй өргөдлийг судалж, байгууллагын бодлого, шийдвэрт тусгах, хэрэгжилтийг тайлагнаж, байгууллагын цахим хуудсанд сар бүр мэдээлж ажиллах хэрэгтэй байгаа юм.

Мөн өргөдөл, гомдолд долоо хоног бүр шинжилгээ хийж, хандалтаар тэргүүлж байгаа агуулгын шалтгаан, нөхцөлийг тодорхойлон, түүнийг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэх, өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллах саналтай байгааг дурьдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Худлаа ярихаа боль ядаж утасны дугаараа ил гарга
    2022 оны 10 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 52 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 0 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 9 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 30 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 31 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 36 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 3 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 23 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top