x

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр НҮБ-ын Ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн гишүүн хатагтай Элина Штайнерте тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Элина Штайнерте, Ажлын хэсгийн айлчлалын гол зорилго нь эрх чөлөөгөө хасуулахтай холбоотой асуудлаар хүний эрхийн олон улсын холбогдох стандартыг хэрэгжүүлэхэд нь Монгол Улсын Засгийн газарт зөвлөх, Тусгай журмын айлчлалын бүрэн эрх, удирдамж, харилцан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр хорих анги, цагдаагийн газар, сэтгэцийн эмгэг судлалын байгууллага, цагаачлалын түр саатуулах байруудад очиж, эрхээ хасуулсан иргэдтэй уулзана гэдгээ илэрхийлсэн. Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг протоколыг соёрхон баталсан цөөн улсын нэг. Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүдийг томилсноор олон улсын гэрээнд заасан хэм хэм хэмжээг зөрчиж хүнийг дур зоргоор саатуулж, албадан хорьдог явдлыг хязгаарлахад чухал ач холбогдолтой гэлээ.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр, энэ жил Монгол Улс НҮБ-д гишүүн орноор элссэний 61 дэх жилийн ой болж байна. Монгол Улс хүний эрхийн асуудлыг бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд чухалчлан үздэг гэдгийг онцлон тэмдэглээд, шүүх эрх мэдлийн байгууллага, хүний эрхийн байгууллагын гишүүд, удирдлагыг сонгохдоо Хүний эрхийн талаарх нээлттэй сонсголыг олон талын оролцоотой зохион байгуулж олон нийтийн оролцоог хангадаг болсон. Энэ нь хараат бус байдлыг бий болгоход хамгийн чухал хэмээн үздэг гэлээ.

Дашрамд дурдахад, Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг нь 1991 онд НҮБ-ын Хүний эрхийн комиссын 1991/42 тоот тогтоолоор байгуулагдсан НҮБ-ын ууган тусгай бүтцийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар Замби, Латви, Малайз, Шинэ Зеланд, Эквадор гэсэн 5 гишүүн улсын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Ажлын хэсгийн гишүүд манай улсад ажиллах хугацаандаа төрийн бүх шатны болон иргэний нийгмийн байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтантай уулзаж, Ажлын хэсгийн бүрэн эрх, чиг үүрэгт хамаарах асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 2 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top