x

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дина Тайтустай уулзлаа

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсад айлчлах үеэрээ Конгресс дэх Америк-Монголын бүлгийн хамтран даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Дина Тайтустай уулзлаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд 2022 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департмент хоорондын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ болон Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээх асуудлаар ярилцлаа.

Түүнчлэн "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын талаар товч танилцуулж, энэ хүрээнд Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор АНУ-тай эрчим хүчний хамтын ажиллагаа, хүнсний аюулгүй байдал, цахим болон харилцаа, холбооны аюулгүй байдал зэрэг болон бусад чиглэлд нягт хамтын ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар энэ үеэр, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчин, Дотоодын аюулгүй байдал, Гадаад хэргийн хорооны гишүүд Монгол Улсад айлчлахдаа УИХ-ын  дарга болон гишүүдтэй уулзаж, эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нэн чухал алхам хийснийг тэмдэглээд Улсын Их Хурал, Байнгын хороодын зүгээс тус улсын Конгресс, Америк-Монголын бүлэгтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Төлөөлөгчдийн танхимын гишүүн, хатагтай Д.Тайтус хоёр талын харилцааг өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын эрчим хүчний салбарыг шинэчлэх, сайн засаглалыг дэмжих зорилгоор АНУ-ын зүгээс 3 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг олгох болсныг мэдэгдлээ хэмээн Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top