x

ОХУ-д оршин суугаа монгол иргэдийн АНХААРАЛД!

Бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд ОХУ-д нутаг дэвсгэрт оршин суух боломжгүйг тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас анхаарууллаа.

ОХУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсноор тус улсад 90 хоногоос дээш хугацаанд оршин суух гадаадын иргэд бүртгэл хийлгэж, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах үүрэгтэй болсныг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар энэ оны хоёрдугаар сард өөрийн цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ.

ОХУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 1 бүлгийн 5 дугаар зүйлийн дагуу тус улсад 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хөдөлмөр эрхлэх зорилгоор ирсэн гадаадын иргэд 30 хоногийн дотор, бусад иргэд 90 хоногийн дотор эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, хурууны хээ, гэрэл зургаа авхуулж бүртгүүлэх ёстой.

Харин 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө ОХУ-д орж ирээд дахин гараагүй иргэд 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 180 хоногт багтан бүртгүүлнэ.

Бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд ОХУ-д нутаг дэвсгэрт оршин суух боломжгүй болж, виз, бүртгэл тань сунгагдахгүй тул та бүхнийг, ялангуяа оюутан залуучуудыг хуульд заасан хугацаанд бүртгэлд хамрагдахыг анхааруулахын хамт хэрэв танд энэ талаар мэдээлэл хомс байгаа бол сургуулийнхаа холбогдох нэгж, ажилтнуудад нэн даруй хандаж зааварчилгаа авахыг зөвлөж байна.

Жич: Энэхүү бүртгэлд 0-6 насны хүүхэд, албан, дипломат паспорт эзэмшигч иргэд хамрагдахгүй.

Эрүүл мэндийн шинжилгээ хийх, гарын хээ, гэрэл зураг авч бүртгэх байгууллагын хаягийг харьяа хот, дүүргийнхээ “Төрийн үйлчилгээний төв”, сургуулийнхаа цахим хуудас, холбогдох нэгж, ажилтнаас авна.

Эрүүл мэнд, Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн байгууллагуудын ажлын ачаалал өндөр байгаагийн улмаас та бүхэн хуулийн хугацаанд бүртгэлд хамрагдаж чадахгүй байх эрсдэлтэй тулгарч болзошгүй тул холбогдох байгууллагуудад яаралтай хандаж үйлчилгээ авах өдрөө тогтоож, дараалалд бүртгүүлээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 52 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 0 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 9 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 30 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 31 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 36 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 3 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 23 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top