x

Дэлхийн багш нарын баярын өдрийн тохиолдуулан Хотын дарга Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ

Дэлхийн багш нарын баярын өдрийн тохиолдуулан Хотын дарга Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ. 


Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчид ээ!

Эрдэм номын эх үндсийг заан сургаж, сурч мэдэхийн чухаг эрхмийг таниулан замчилж буй Та бүхэндээ Дэлхийн багш нарын өдрийн баярын мэндийг хүргэе.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гоос 1994 онд жил бүрийн аравдугаар сарын 5-ныг ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨР болгон тунхагласан нь хүн төрөлхтөн соён гэгээрлийн зам мөрийг чухалчлан хүндэтгэж, багш Таны алдар гавьяанд мэхийн ёсолж буй их хүндлэл, их талархал хэмээн гүнээ итгэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2013 онд Монголын багш нарын баярын өдрийг Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь эрхэм хүндэт багш Таны ур чадвар, сэтгэл зүтгэл, оюун бодол, хүч хөдөлмөр, эрдэм мэдлэгийг дэлхийн энтэйг батлан хүндэлж, хүн төрөлхтний үнэт зүйл хэмээн үнэлэн дээдэлж буйн илэрхийлэл билээ.

Нийслэлийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 290 ерөнхий боловсролын сургуульд 359,732 суралцагч, өмчийн бүх хэлбэрийн 682 цэцэрлэгт 141,023 хүүхэд сурч, хүмүүжиж, 36,195 багш, ажилчид ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нийт сургууль, цэцэрлэгийн 41,5 хувь, нийт хүн амын 47 хувь нь нийслэлд ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа бөгөөд Улаанбаатар хотынхоо хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэгээр боловсролын салбарыг тодорхойлж, нийслэлийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудаас дэмжин, олон шинэлэг ажлуудыг хэрэгжүүлж буй.

Хүүхэд бүрийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай иргэн болж төлөвших гэгээн үйлсийг Та бүхнийхээ дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж чадна гэдэгтээ бат итгэлтэй байна. 

Нийслэл Улаанбаатар хотын маань сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж буй эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчид Та бүхний минь Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй хойчид оруулж буй хувь нэмэр далай мэт арвин, тэнгис мэт гүн юм.

Та бүхэндээ Дэлхийн багш нарын өдрийн баярын мэндийг хүргэж, сурч мэдэх эрдмийн их далайд түлхүүр атгуулж, ухаан тэлсэн эрхэм хүндэт шавь нарын тань хамт талархал илэрхийлье.

Эрдэм ном түгэн дэлгэрч, багш таны яруу алдар бадартугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 10 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top