x

С.Баярмагнай: Хуулийн цоорхой ашиглаж хүүхдэд зориулсан газрыг дээрэмдэж байгаагаа зогсоо

Тэнгис кинотеатрын хойд талд байрлах 3 дугаар байрны зүүн талын хүүхдийн тоглоомын талбайд барилга барьж буй асуудлаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Хуулийн цоорхой ашиглаж хүүхдэд зориулсан газрыг дээрэмдэж байгаагаа зогсоо. Улаанбаатар хотод болдог нийтлэг нэг зүйл бол эрхээ хамгаалж чадаагүй хүүхдүүдийн тоглоомын талбайг дээрэмддэг. Ингэж ирээдүйг нь булаадаг. 

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо буюу Тэнгис кинотеатрын хойно орон сууцны хороолол дунд хүүхдийн тоглоомын талбай байсан. Анх орон сууцны барилга барихад доороо гарааш, дээрээ тоглоомын талбай хийнэ гэж төлөвлөсөн байна. Гэтэл одоо тус талбайд байшин барьсан. 

Нийтийн эзэмшлийн талбай тоглоомын талбайг зориулалтын бусаар ашигласан дөрвөн тохиолдол 5 дугаар хороонд байна. Тэгэхээр Чингэлтэй дүүрэгт гээд үзэхээр хэдэн зуу, Улаанбаатарт хэдэн мянган газар болно. Энэ асуудлыг хотын удирдлагууд зогсоохгүй бол, ажлын хэсэг гарч арга хэмжээ авахгүй бол маргаашаас эхэлж асуудал болгож тавина. 

Бид өнөөдөр бетон ойд амьдарч байна. Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид өөрсдөө тэмцэхгүй бол хэн ч оролцохгүй. Улаанбаатар хотын хаана ч бай иргэд зугаалдаг, хүүхдүүд тоглодог, байрныхаа гадаа машинаа тавьдаг талбайтай байх ёстой. Бүх хүн нийтийн эзэмшлийн газартай байх учиртай. Яагаад хүмүүс бидний газрыг дураараа авдаг байх ёстой юм бэ" гэв. 

ЧД-ийн 5 дугаар хорооны оршин суугч "1985 оноос хойш байрны голд байдаг тоглоомын талбай дээрээ бид тоглож өссөн. Хөлбөмбөг ч тоглодог талбай байсан юм. Гарааш барьсан эзэнд тоглоомын талбайгаа үлдээе гэсэн ч нураасан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top