x

Галын аюулгүй байдлаа хангаж, угаарын хийн хордлогоос сэргийлэхийг анхааруулав

Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүлж байна.

Тус аяны хүрээнд өнөөдөр НОБГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-иас нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо, хохирлыг бууруулах, гал түймэр, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өгөв.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1392, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 165, нийт 1562 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 22.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй "Хүйтний улирал наашилж, галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймэр нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд 220 мянга орчим өрх пийшин зуухны галлагаа хийдэг. Ахуйн гал түймрийн эрсдэлийг бууруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” 45 хоногийн нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Ганцхан хоромд гал бүхнийг авч оддог учир өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй.

Мөн ил задгай асгасан үнс нурам болон аюулгүй байдлын шаардлага хангаагүй цахилгаан хэрэгсэл, цахилгаан утаснаас үүдэлтэй ахуйн гал түймрийн дуудлага их байна. Гал түймэр эцэг эхчүүд ажилдаа явсан цагаар буюу өдрийн 11:00, цахилгааны их ачааллын үе буюу оройн 17:00 цаг болон иргэд унтаж амарч байх үед ихэвчлэн гардаг. Мөн цахилгааны хэт ачааллыг ихэсгэж, нэг залгуураас олон цахилгаан хэрэгсэл залгах шалтгаанаас үүдэлтэй гал гарах нь их байна. Монгол гэр өвлийн улиралд 3-5 минутад шатдаг. Яндан төмөр хамгаалалттай байх ёстой.

Пийшин зуухны галлагаатай холбоотой яндангийн хамгаалалт хийгээгүйгээс болж халалт үүсэж, гал маш хурдан тардаг. Сүүлийн өдрүүдэд үүнтэй холбоотой дуудлага эрс нэмэгдэж байна. Иймд гэр, орон сууцны галын аюулгүй байдлыг хангаж, гал түймрийн аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна" гэлээ.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.

Тэрээр "Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын дуудлага өсөх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын 12 хүн угаарын хийн хордлогод өртсөн. Угаартсан айлуудад шалгалт хийхэд яндан хөөлөөгүй, битүүмжлэл алдсан, стандартын бус зууханд гал галлаж байна. Бороо, цас орсон өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээснээс болж угаартах эрсдэл бий болдог. Иргэд угаарын хийн хордлогод өртөхгүй байх бүрэн боломжтой.

Нэн тэргүүнд зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайтар шалгаж, яндангаа хөөлөх, яндангийн залгаа, хэмжээг сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулах хэрэгтэй. Манай Хэрэглэгчдэд үйлчлэх төв айлуудад ялгарч байгаа угаарын хийн мэдээллийг хянаж эхэлснээс хойш угаарын дуудлага 90 орчим хувь буурсан. Хяналтын дэлгэцэд хоногт 20-30 дуудлага ирж байна. Тухайн иргэний амь нас, эрүүл мэндэд ямар нэг байдлаар нөлөөлөхөөс өмнө урьдчилан сэргийлж байгаа учир өнгөрсөн жилүүдийн угаарын хийн хордлогод өртөгсдийн тоо өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа. Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 14 цаг 49 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 14 цаг 49 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 15 цаг 28 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 15 цаг 30 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 15 цаг 31 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 15 цаг 39 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 15 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 15 цаг 48 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 15 цаг 51 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 15 цаг 52 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 15 цаг 53 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 18 цаг 9 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Өчигдөр 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Өчигдөр 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Өчигдөр 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н...
Top