x

Б.Пүрэвсүрэн: Үндсэн хуулиар олгогдсон иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалсан түүхэн шийдвэр гарлаа

Ковидын хөл хорионы үед “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэгдэж, шүгэл үлээж байсан иргэн Д.Мөнхбатыг худал мэдээлэл түгээсэн хэргээр шүүхэд дуудсан байдаг. Тэгвэл түүнд үүсгэсэн Зөрчлийн хэрэг, Эрүүгийн хэрэг, Иргэний хэрэг хоёр шатны шүүх хурлаар ялалт байгуулсан талаар иргэн Д.Мөнхбат өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.

Энэ талаар иргэн Д.Мөнхбат "Иргэн нь засгийг ялчихлаа гэж. Миний хүндэлж явдаг нэгэн уран бүтээлж хэлэхдээ "Үнэнээс бүгд айдаг тул зөөлөн хандаарай" гэж билээ. Үнэн, зөв байсны шагнал болж бид өнөөдөр яллаа. Зөрчлийн хэрэг ялалт, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон, иргэний хэрэг 2 шатны шүүх дээр ялалт. Нийт 2 жил шүүх, цагдаа, прокуророор явсаны эцэст үнэн яллаа.

Манай хоёр өмгөөлөгч үнэхэр мундаг юмаа, бахархаад баршгүй ээ. Fidelitas Partners намайг ямарч үнэ төлбөргүй өмгөөллөө. Шударга ёсыг сахиулах ариун үйлд нь амжилтын дээдийг хүсэж байна" хэмээжээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор иргэн Д.Мөнхбатын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Б.Пүрэвсүрэн "Иргэний хэргийн анхан болон давж заалдах хоёр шатны шүүхээс иргэн Д.Мөнхбатын талд шийдвэр гаргасан. Түүний иргэний хэргийн өмгөөлөлд Fidelitas Partners-ийн хамт олон ажилласан. Миний хувьд түүний зөрчлийн хэрэг дээр ажиллаж байсан. 

Цар тахлын үед буюу 2020 оны арваннэгдүгээр сард иргэн Д.Мөнхбат нь өөрийн цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Ингэж өөрийн үзэл бодлыг илэрхийлж, нийгэмд шударга шүүмжлэл өрнүүлэн шүгэл үлээснийхээ төлөө хоёр жилийн хугацаанд шүүх, цагдаад дуудагдсан.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, бусдад гоц халдварт өвчин тараах заалтаар яллагдагчаар татаж байсан. Яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлж байсан асуудал өнгөрсөн жил үүссэн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.13 дахь заалтаар буруутгаж, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл тараасан гэх үндэслэлээр торгууль оногдуулж байсан. Улмаар 2021 оны зургаадугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээс тухайн торгуулийн хуудсыг нь хэрэгсэхгүй болгосон.

Төр өөрийн буруутай үйлдлээ иргэнээс хайх гэсэн оролдлого байсан. Энэхүү оролдлогыг таслан зогсоосон том алхам боллоо. Нэг талаар сургамжтай. Нөгөөтээгүүр энэхүү шүүхийн шийдвэр маань үнэ цэнтэй. Үндсэн хуулиар олгогдсон иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалсан түүхэн шийдвэр гарлаа хэмээн харж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top