x

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчин, тэр дундаа цусны даралт ихсэх өвчин улам залуужиж, олон гэр бүлд уй гуниг, сэтгэл санааны гүн хохирол учруулсаар байна. Цэл залуугаараа тархинд нь цус харвасан, зүрхний үйл ажиллагаа нь гэнэт доголдож амь насаа алдсан, даралт ихсэх өвчтэй гэдгээ мэдэхгүй явсаар хүндрүүлж эмнэлэгт хүргэгдсэн зэрэг харуусмаар, гэнэтийн тохиолдлууд цөөнгүй байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Иймд энэ өвчний талаар зөв цэгцтэй мэдлэг мэдээлэлтэй байж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нь юу юунаас чухал юм.  

ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өдгөө зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй билээ.

Тус аяны хүрээнд телевиз болон сонин, вэбсайтын нийт сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдол, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг хандуулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, уг өвчинтэй хамтдаа тэмцэх зорилгоор сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг өнгөрсөн нэг сарын хугацаанд зарласан юм.

Уралдаанд нийслэл, орон нутгаас нийт 60 гаруй бүтээл ирснээс дараах ангилалд хөндлөнгийн мэргэжлийн хүмүүсийн үнэлгээгээр шилдэг бүтээлийн эздийг тодруулж, байр эзлүүлсэн юм.

ТЕЛЕВИЗ: 

Тэргүүн байр        

  • Eagle TV  Б.Амарбаян (Мэдээ)

Дэд байр /2/  

  • С1 телевиз Г.Насанбаатар (Мэдээ)
  • SBN  А.Наранчимэг (Мэдээ)

Гутгаар байр /2/  

  • Zindaa.mn Б.Хонгорзул (Видео сурвалжилга)
  • Mand.mn Н.Пүрэвсүрэн  (Видео сурвалжилга)            

СОНИН, ВЭБСАЙТ: 

Тэргүүн байр        

  • Eagle.mn О.Эрдэнэчимэг “Давснаас татгалзаж өндөр болсон багачууд”

Дэд байр /2/   

  • МҮОНР Ц.Сосорбурам “Өөртөө нээсэн зам”
  • Gogo.mn Э.Энхмаа “18 настай залуу та цусны даралтаа хэмжсэн үү”

 Гутгаар байр /2/  

  • Business.mn У.Түвшинбаяр “Төмөр шиг биетэй хүн гэж байдаггүй”
  • Asu.mn О.Сайханцэцэг “Цусны даралт ихсэх өвчний талаарх цуврал сурвалжилга”

 Тусгай байр /6/ 

  • Zarig.mn  Б.Бадрал “Цусны даралт ихсэх эмгэгээс сэргийлэх таван алхам”
  • Ховд аймаг, Khovdnews.mn С.Номингэрэл  “Нэг л мэдэхэд даралт ихэсдэг болчихсон”
  • “Өдрийн сонин” Д.Гансаруул “Албан байгууллагууд цусны даралт хэмждэг аппараттай болъё”
  • Дорнод аймаг, “Агар” студио Э.Отгонтуяа “Од шиг харвасан”
  • “Өнөөдөр сонин” О.Бат-Ундрах “Даралтын эмэнд дасал болох уу, дадал зуршлаа өөрчлөх үү” нийтлэл
  • Eguur.mn Т.Оюундарь “Энэ цагийн чимээгүй эмгэнэл”

Цусны даралт ихсэх өвчин зөвхөн өвдсөн хүний асуудал биш юм. Уг өвчинтэй тэмцэхийн тулд хүн бүр зөв амьдралын дадал хэвшүүлж чадвал эрүүл, урт удаан амьдрал, аз жаргалтай ирээдүйг бий болгох боломжтой гэдгийг олон нийтэд таниулан ойлгуулж, олон нийтийн мэдээллийн сувгаар мэдээ нийтлэл, сурвалжилга бэлтгэн хүргэж, уралдаанд нийтлэлээ ирүүлсэн нийт сэтгүүлчдэдээ баярлалаа.

 Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 10 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top