x

Бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалт тун удахгүй...

Голомт банкнаас жил бүр уламжлал болгон явуулдаг бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалт FMC /Financial Managers’ Convention/ болон Business Conference тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Бизнесийн салбарын шинэ боломж нь өрсөлдөх биш, хамтдаа хөгжих юм. Тиймээс бид энэ удаа “Open to new opportunities” буюу “Шинэ боломжид НЭЭЛТТЭЙ байя” уриаг дэвшүүлэн хөгжлийн шинэ боломжийг нээхийн тулд бизнесийн байгууллагуудыг хүчээ нэгтгэж, хамтран ажиллахыг уриалж байна.

FMC арга хэмжээнд Монголын эдийн засагт бодит, үнэ цэнтэй хувь нэмэр оруулж буй томоохон корпорац, компаниудын удирдлагууд уригдаж, дотоод болон гадаад эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцэж, улсынхаа хөгжилд ерэг нөлөө үзүүлэх оновчтой шийдлийг хамтдаа эрэлхийлэхийг зорьдог билээ.

Харин Business Conference арга хэмжээнд бизнесийн үйл ажиллагаа нь хурдацтай өсөж, өөрийн салбарыг түүчээлэн ажиллаж буй аж ахуйн нэгжийн төлөөлөл, тэдгээрийн удирдлагууд уригдан оролцдог гэдгээрээ онцлогтой. Арга хэмжээнд оролцогчид бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн илүү сайжруулж, хөгжүүлэх талаар мэргэжилтнүүдийн өгч буй судалгаа, мэдээлэлтэй танилцаж, харилцан туршлага солилцох боломжтой байдаг.

Бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх чуулга уулзалтуудыг контент хэлбэрээр явуулж байсан бол энэ жил бүх арга хэмжээг биечлэн явуулахаар төлөвлөөд байна. Зохион байгуулагч, мэргэжилтнүүдийн зүгээс хэлэлцүүлэг, форум, илтгэл зэрэг бүх хөтөлбөрүүдийг шууд хэлбэрээр оролцогчдод хүргэж, тэдэнд харилцан санал солилцох боломж олгосноороо илүү үр өгөөжтэй арга хэмжээ болно гэж найдаж байна.

Арга хэмжээний үеэр тавигдсан мэргэжилтнүүдийн илтгэл, судалгаанууд нь видео контент хэлбэрээр олон нийтэд хүрэх тул харилцагч та ч бас Golomt bank фэйсбүүк хуудсаас хамгийн сүүлийн үеийн эдийн засгийн судалгаа, мэдээллийг хүлээн авах боломжтой.

Бизнесийн салбарт шинэ боломж, шинэ гарцыг хамтдаа нээх FMC-2022, Business Conference-2022 арга хэмжээтэй тун удахгүй...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top