x

Дэлхийн 150 орны Соёлын сайд нар Мехико хотод чуулж байна

Соёлын сайд Ч.Номин Мексикийн Нэгдсэн Улсын Мехико хотноо 2022 оны есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн “Соёлын бодлого, тогтвортой хөгжлийн асуудлаарх Дэлхийн соёлын сайд нарын бага хурал – МОНДИАКУЛЬТ 2022”-д оролцож байна. 

Тус бага хурал нь 1982 онд Мехико хотод болсон Соёлын бодлогын дэлхийн бага хурлаас хойш дөчин жилийн дараа, 1998 онд Шведийн нийслэл Стокгольм хотноо болсон ЮНЕСКО-гийн “Хөгжлийн төлөөх соёлын бодлого” сэдэвт дэлхийн ерөнхий бага хурлаас хойш 24 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд гишүүн 160 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаагийн 150 орчим нь соёлын сайд нар байна. 

Бага хурлыг нээж Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч ноён Андрес Мануэль Лопес Обрадор, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий захирал Одри Азулей нар үг хэлэв. Энэхүү бага хурал нь соёлын салбарын бодлого, чиглэл, үйл ажиллагаа, хоёр болон олон талт хамтын ажиллагааг уялдуулах зорилготой бөгөөд соёлын олон төрөл, тэдгээрийн дотор соёлын өв, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны суурь нөхцөлүүдийг тодорхойлох, үндэсний соёлын бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэлтэд анхаарч, хамтын ажиллагааны боломж, нөхцөлөөр гишүүн орнуудаа хангахад чиглэж байна.

Соёлын сайд Ч.Номин бага хуралдааны хүрээнд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейтэй хоёр талын уулзалт хийж өнгөрсөн долдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүн, хэлэлцсэн асуудлуудын талаар санал солилцлоо. 

Цаашид Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО хооронд шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт туссан үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд ЮНЕСКО-гийн Соёлын салбарын олон улсын хурлыг 2023 онд Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулахад бодит хувь нэмэр оруулна хэмээн үзэж Монгол Улсын соёл, урлагийн салбарын томоохон төлөөлөл болсон уран бүтээлчдийг ЮНЕСКО-гийн Сайн үйлсийн Элч (UNESCO Goodwill Ambassador)-ээр томилох хүрээнд хамтран ажиллахаар тус тус тохиролцлоо гэж Соёлын яамнаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 52 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 0 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 9 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 30 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 31 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 36 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 3 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 23 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top