x

"Хохирогч эмэгтэйчүүдийг виз шаарддаггүй улс руу хил дамнуулан худалдсан байж болзошгүй"

Эмэгтэйчүүдтэй зуучаар танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулж, дүрс бичлэг, гэрэл зургаар нь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, улмаар гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын, 64 настай иргэнийг өчигдөр баривчилсан талаар мэдээлсэн билээ.

Уг хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбабаяр мэдээлэл өглөө.

Тэрээр “Сэжигтэй этгээдийг нэр бүхий зочид буудлаас баривчилсан. Хэргийн газрын үзлэгээр олон тооны гар утас, зөөврийн компьютер, зөөврийн хатуу диск, мемори карт, флаш зэргийг хураасан. Одоогоор тухайн файлуудад үзлэг хийж, тухайн этгээд болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах байдлаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хохирогч нарыг Монголоос виз шаардахгүй буюу нэг сарын хугацаанд визтэй Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэхдээ одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул яг хэчнээн иргэнийг хилээр гаргасан талаарх тоон мэдээллийг тодорхой хэлэх боломжгүй.

Тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн

  • 13.1 буюу Хүн худалдаалах гэмт хэрэг,

  • 12.1 буюу хүчиндэх гэмт хэрэг,

  • 13.10 буюу  хувь хүний нууцад халдах,

  • 13.5 буюу заналхийлэх зэрэг зүйл ангиар холбогдуулан шалгаж байна" гэлээ.

Мөн манай улсын иргэд гадаад улсын иргэн рүү өөрсдөө хариу чат бичих зэрэг тохиолдол гарч байгаа тул өөрсдөө анхааралтай байж, уулзаж байгаа хүнээ ямар хүн болохыг сайтар судлахыг зөвлөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 52 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 0 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 9 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 30 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 31 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 36 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 3 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 23 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top