x

ОУВС: Валютын хомсдолд орохгүйн тулд ипотекийн санхүүжилтийг зогсоох хэрэгтэй

ОУВС-гийн дүрмийн дагуу тус байгууллагын ажлын хэсэг гишүүн орнууддаа жил бүр тогтмол ажиллаж үнэлэлт, дүгнэлт өгдөг. Энэ хүрээнд Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг 2022 оны есдүгээр сарын 15-28-ны өдрүүдэд манай улсад ажиллаж, дүгнэлтээ танилцууллаа.

ОУВС-гийн Ажлын хэсгээс "УИХ, Засгийн газрын бодлого, шийдвэр мөнгөний бодлоготой уялдахгүй бол цаашид Төв банканд бодлогоо нэмж хатууруулахаас өөр орон зай байхгүй болно. Хатуу бодлогын нөлөөлөл жирийн иргэдэд сөргөөр нөлөөлж, өр зээлээ ч төлж чадахгүй болох эрсдэлтэй байна" гэж онцлон анхаарууллаа.

Монголыг хариуцсан ажлын багийн ахлагч хатагтай Ангана Банержи УИХ-ын даргатай уулзан, танилцуулга хийхдээ “Ирэх жилийн төсвийн төсөлд тусгагдсан зарим зорилтуудыг ОУВС-гийн зүгээс дэмжиж байна. Харин төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газарт олгох хөрөнгө оруулалтыг багасгах, нэн шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх, тэдгээрийг нийтэд ил тод болгох шаардлагатай” гэв.

Тэрээр ирэх жилийн төсвийн төслийг харахад нөхцөл байдал хүнд байхаар байна. Тиймээс Засгийн газар болон Улсын Их Хурал холбогдох зохицуулалтын арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал "Валютын нөөцийн хомсдолоос хамаарч, инфляц өсөхөөр байгаа тул валютын эрэлтийг хязгаарлах нь чухал" гэв.

Энэ хүрээнд барилгын салбарын эрэлтээр буюу барилгын материал, түүхий эдийн импортоор дамжин гадагшилж буй валютын урсгалыг тогтоохын тулд Төв банкнаас санхүүжүүлж буй ипотекийн зээлийн хөтөлбөрийг зогсоохыг зөвлөв.

Сануулахад,  Монгол Улс 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Тухайн үед хэд хэдэн шаардлага тавьсны нэг нь Төв банкнаас ипотекийн зээлийн санхүүжилт олгохоо зогсоох тухай байсан.

Нийгмийн шинж чанартай хөтөлбөрийг Төв банк хэрэгжүүлснээр мөнгөний бодлогын шийдвэрүүд нь бодитоор хэрэгжих боломж хумигдаж байна гэсэн агуулгатай зөвлөмж өгч, шаардлага тавьж байсан. Гэхдээ өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголбанк ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэн өнөөдрийг хүрч байгаа юм. 2013 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрт 4 их наяд төгрөгийн санхүүжилтийг Монголбанк гаргасан. 

Тэгвэл ОУВС-гийн Ажлын хэсгийн гишүүд энэ удаад ч ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг зогсоох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

Тодотгоход, ОУВС-ийн Ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын 3-ныг хүртэл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлох уулзалтууд хийж дүгнэлтээ танилцуулж байсан. 

Дүгнэлтдээ, цар тахлын дараах эдийн засгийн төлөв байдал дунд хугацаанд тогтвортой байх хэдий ч инфляцын өсөлтийг барих, гадаад валютын ханшийн дарамтыг шийдвэрлэх, төсвийн зардлыг хэмнэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах шаардлага байгааг, халамжийг зөвхөн зорилтод бүлэг буюу халамж зайлшгүй шаардлагатай иргэддээ үзүүлэх нь зүйтэй гэх зөвлөмжийг өгч байсан.

Тэгвэл дөрвөн сарын дараах буюу энэ удаагийн дүгнэлтдээ ч эдгээр асуудлуудыг дахин хөндлөө. Мөн эхэнд хэлсэнчлэн УИХ, Засгийн газрын бодлого шийдвэр мөнгөний бодлоготой уялдах ёстойг анхааруулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top