x

УОК-ын шийдвэрийг хууль бус эсэхийг шийдвэрлэх шүүх хурал хойшлогдлоо

"Гадаад улсаас эх орондоо эргэж ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоногоор, гэртээ тусгаарлан ажиглах хугацааг 14 хоногооор, нийт 35 хоног тусгаарлахаар тогтоосон шийдвэр"-ийг хууль бус болохыг тогтоолгох, түүний улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал есдүгээр сарын 28-ны өдөр боллоо. 

Иргэн Б-ийн нэхэмжлэлтэй Улсын Онцгой Комисст холбогдох энэхүү хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярболд "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох боломжийг хангаж, хуралдааныг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хойшйлууллаа.

Шүүхийн шийдвэрийн талаар нэмэмжлэгч талын өмгөөлөгч Б.Наранцэцэг "Хариуцагч УОК-ын төлөөлөгч өмгөөлөгч авах, мөн хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд орох боломжгүй гэдэг үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүхээс өмгөөлөгч авах хүсэлтийг нь нэг удаа хангахаар хүлээж авлаа" гэв. 

Мөн тэрээр, давж заалдах шатны шүүхээс 2022 оны тавдугаар сарын 3-ны өдөр гаргасан шийдвэрээс хойш дөрвөн сар өнгөрсөн байхад хариуцагч тал өмгөөлөгч яагаад аваагүй байгаа талаар байр суурийг нь асуухад "Шүүхээс өмгөөлөгч авах эрх байдаг тул энэ эрхийг нэг удаа олгоё гэж үзэж байх шиг байна. Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэлтээ "өмгөөлөгч авах эрх нь нээлттэй байхад авалгүй өдийг хүрсэн" гэдэг үндэслэлээр хангаж байгаагүй. Харин Дээд шүүх энэ хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ" гэлээ.

Дашрамд, 21 хоног тусгаарлах байранд байх хугацаанд нэг иргэн 1,075,000 төгрөг төлсөн. УОК-ын 15 удаагийн шийдвэрээр тусгаарлан ажиглах хоногийг 3, 7, 10 гэх мэт харилцан адилгүй байдлаар тогтоосон байдаг. Энэ хугацаанд иргэдийн тусгаарлалтын байранд төлж байсан мөнгө нь харилцан адилгүй юм. УОК-оос гаргасан шийдвэр хүчин төгөлдөр бус, хуульд нийцээгүй гэдэг нь тогтоогдвол тусгаарлагдаж байсан иргэд маргах боломжтой болох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 16 цаг 31 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 16 цаг 32 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 17 цаг 10 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 17 цаг 12 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 17 цаг 13 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 17 цаг 21 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 17 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 17 цаг 30 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 17 цаг 33 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 17 цаг 34 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 17 цаг 35 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 19 цаг 51 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Өчигдөр 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Өчигдөр 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Өчигдөр 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н...
Top