x

2023 оны Мөнгөний бодлогын төсөлд инфляцыг нэг оронтой тоонд хүрнэ гэж тооцжээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь цар тахлын сөрөг нөлөө бүрэн илааршаагүй, дэлхий нийтэд геополитикийн хямрал нүүрлэж, тодорхой бус байдал давамгайлсан амаргүй цаг үед боловсруулагдлаа. Иймд эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнтэй уялдуулсан бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүллээ.

Эдийн засгийн өсөлт: ААН, хэрэглэгчид цар тахлын нөхцөл байдалд дасан зохицон бизнесийн үйл ажиллагаа тогтворжих хандлагатай болж, эдийн засгийн ихэнх салбарт өсөлт ажиглагдаж байна. Ирэх онд эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн түвшинд хүрч, уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, уул уурхайн бус салбар тогтворжино. Ийнхүү экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өсөх хэдий ч гадаад орчны нөхцөл байдал төсөөллийн тодорхой бус байдлын гол эх сурвалж байгааг энд онцлох нь зүйтэй.

Инфляц: Эдийн засгийн идэвхжил, өрхийн хэрэглээ тогтворжих хэдий ч нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө алгуур буурч инфляцыг бууруулах чиглэлд хөтлөхөөр байна. Ийнхүү ирэх оны эцэст инфляц нэг оронтой тоонд хүрч, инфляцын зорилтын дээд интервалд дөхөх хүлээлттэй бөгөөд цаашид инфляцыг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Зээлийн өсөлт: Өнгөрсөн оноос эрчимжиж эхэлсэн банкны системийн зээлийн өсөлт сүүлийн саруудад саарч эхэллээ. Цар тахлын нөхцөл байдал, геополитикийн эрсдэл, системийн ач холбогдол бүхий банкуудын IPO-той холбоотойгоор зээлийн нийлүүлэлт, нөхцөл, шалгуур хэрхэн өөрчлөгдөх болон төлбөрийн тэнцлийн төлөвөөс банкны системийн эх үүсвэр, зээлийн өсөлт болон мөнгөний нийлүүлэлт шууд хамаарч байна.

Төлбөрийн тэнцэл: Сүүлийн улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд байсан боловч экспортын бодит орлого төдийлөн сэргээж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлээд байна. Цаашид экспортын биет хэмжээний өсөлт, ялангуяа нүүрсний экспорт эрчимжиж буйтай холбоотойгоор засагдах хүлээлттэй. Нөгөө талаас ханшийн өөрчлөлт, гадаад үнийн өсөлт импортын өсөлтийн хурдыг хязгаарлахаар байна. Гэвч төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын тохиргоог зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд энэ дотоод, гадаад тэнцвэрийг богино хугацаанд хангах бололцоог бүрдүүлнэ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгалаа.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарав.

Энэ хүрээнд тээвэр, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар л экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтой юм. Мөн гадаад орчны сөрөг нөлөөг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих зайлшгүй хийх арга хэмжээ нь гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал болж байна. Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжихээр зорьж байна. Эдгээр асуудлуудад дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй.

Түүнчлэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнд шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх чиглэлийн ажлуудыг зорилт болгож байна.

Макро эдийн засгийн бодлогын хувьд инфляцыг тогтворжуулах, банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн найдвартай байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа.

Олон улсын харилцааны төвөгтэй байдал сунжирч, цар тахлын сөрөг үр дагавар үргэлжилж байгаа энэ үед эдийн засгийн гадаад төлбөрийн чадварыг дээшлүүлэх, үнэ ханшийн тогтвортой байдлыг хангахад төсөв, мөнгөний бодлогын харилцан уялдаатай бодлого юу юунаас чухал юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 2 цаг 44 мин Месси 80 мянган евро хандивлажээ 3 цаг 15 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 3 цаг 25 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 3 цаг 25 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 3 цаг 30 мин Дайн өөрчлөгдсөөр байна 3 цаг 45 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 3 цаг 51 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 4 цаг 39 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 22 цаг 47 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 22 цаг 54 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 22 цаг 59 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 23 цаг 5 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 23 цаг 17 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай Өчигдөр 13 цаг 35 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Өчигдөр 12 цаг 58 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ Өчигдөр 12 цаг 44 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 37 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй Өчигдөр 12 цаг 30 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 12 цаг 21 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна Өчигдөр 12 цаг 18 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ
Top