x

Халуун, хүйтэн усаа шууд авах боломжтой худгууд алслагдсан дүүрэг хороодод нээгдсээр байна

Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллага (ДОУЭБ) нь ундны усны сайжруулалт хийн, стандартын дагуу шаардлага хангахуйц худаг барих төслийг алслагдсан хот, сум, дүүрэг хороонуудад хэрэгжүүлж эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн билээ.

Дээрх ажлын хүрээнд ДОУЭБ нь саяхан Багануур дүүргийн 1, 3, 4-р хороонд байрлах хоёр ус түгээх байр (УТБ)-ыг төвийн шугамд холбож бүрэн смарт, халуун, хүйтэн устай худаг барьсан бол 2, 5-р хороонд байрлах гурван УТБ-ыг сэргээн засварлах ажлыг Багануур Ус ААТҮ -тай хамтран 2 сарын хугацаанд гүйцэтгэж дууслаа.

Материалын зардал болох 119,840,000 төгрөгийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандив тусламжаар хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг Дэзэрэт ОУЭБ санхүүжүүлж харин Багануур Ус ААТҮГ-ын хамт олон барилга засварын ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэсэн юм.

Багануур дүүргийн нийт өрхийн 41% нь байранд 58% нь гэр хороололд амьдардаг. Өвлийн цагт гэр хорооллын өрхүүд усаа буцалгаж хэрэглэхийн тулд ихээхэн цаг хугацаа мөн цахилгаан зарцуулдаг билээ. Харин халуун усаа худгаас шууд авах боломжтой шинэ технологийг дээрх 2 байгууллага хамтран нэвтрүүлснээр иргэдийн цахилгааны нэмэлт хэрэглээг бууруулах, эдийн засгийн хэмнэлт хийх боломжийг ийнхүү бүрдүүлж байна.

Төслийн худгууд смарт тохиргоотой тул 24-н цагийн турш иргэдэд нээлттэй байх юм.

Дэзэрэт ОУЭБ нь ундны усны сайжруулалт хийх дээрх ажлын хүрээнд өнгөрсөн жил Налайх Дүүрэгт хуучны худгуудыг сэргээн засварлахад 179 сая төгрөг зарцуулсан бол энэ жил Багануур дүүрэг болон Дорноговь аймагт худгуудыг бүрэн самарт болгох, төвийн шугамтай холбох зэрэг ажлыг хийж сүүлийн 2 жилд нийтдээ 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 15 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 24 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 46 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 51 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 18 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 38 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top