x

Сав л хийвэл ЗЭЭЛ тавина гэх...

Ер нь санхүүгийн боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Дэлхийн банкны судалгаагаар санхүүгийн боловсролтой, санхүүгийн мэдлэгтэй хүн гэж хоёр өөр ойлголтыг тодорхойлсон байдаг. Санхүүгийн боловсролтой хүн гэдэг нь зээл, хуримтлал гэж юу болох талаар мэддэг хүнийг хэлнэ. Аан харин, санхүүгийн мэдлэгтэй хүн гэдэг нь зээл гэж юу болох, хуримтлал хэзээ хийвэл үр дүнтэйг итгэл үнэмшил, мөнгөний боломж дээрээ тооцоолон хийж чаддаг хүнийг хэлнэ.

Өнөө үед жирийн малчин залуу ч зээл гэж юу болох талаар мэдэж байгаа нь дийлэнх иргэд санхүүгийн боловсролтой болсныг илтгэж байна. Харин одоо яаж ашиглахыг нь мэдэх буюу мэдлэг дутагдаж байна.

Монгол Улсын өрхийн 50 хувь нь зээлтэй. 20 хувь нь давхар зээлтэй. Ер нь бол байна аа, Монголбанк 2019 онд банкнуудын хэрэглээний зээлд хязгаар тавьсан. Хязгаарласан тэр зээлийг нь банк бус олгоод эхэлсэн. Улмаар өрхүүдийг өрийн дарамтгүй болгоё гэх зорилт нь улам их өртэй болоход нөлөөлсөн.

Нөгөө талдаа иргэд сав л хийвэл зээл тавьдаг болжээ. Улмаар цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Өрөнд орох хялбар, харин өрнөөс гарах хэцүү. Жишээ нь, кофег өдөрт нэг аяга уухад зүрхний үйл ажиллагааг дэмжиж, оюун ухааны чадамж сайжруулдаг. Гэтэл гурван аяга уувал зүрх дэлсэж, магадгүй ходоод өвдөнө. Яг л үүн шиг зээл авах гэж байгаа бол та санхүүгийн чадамж, боломждоо тохируулахыг хэлнэ.

Банкнаас зээл хүссэн иргэдийн дийлэнх нь гар утас, цахилгаан бараа, автомашин авах сонирхолтой байдаг. Та ямар ч төрлийн зээл авч болно. Гэхдээ аль ч тохиолдолд таны авсан нийт зээл орлогын тань 40 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэй. Үлдсэн мөнгөө хоол хүнс, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулаад цааш нь жаахан ч болов хуримтлуулах хэрэгтэй. Гэтэл манайд цалин авлаа, маргааш нь дансандаа мөнгөгүй болчихдог. Зээлээ хэт тулгаж авдаг.

Түүнээс гадна мөнгөнд хандах хандлагын асуудал байна. Найз нөхөдтэйгөө наргиж, цэнгэхэд 200, 300 мянгахан төгрөг. Эрүүл мэнддээ зарцуулах, хуримтлуулах гэвэл бүхэл бүтэн 200, 300 мянган төгрөг. Бүх юмыг зээлж биш, хуримтлуулж авах боломж бий. Ядаж зээл төлөх болон хуримтлуулах хоёрын хооронд сэтгэлзүйн асар том ялгаа бий.

Хуримтлал гэдэг бол тухайн хүн өөрийнхөө ирээдүйн арван жилийг хэрхэн харж, төсөөлж байгаагаа бодит болгох санхүүгийн чадамж юм. Тэгэхээр ирээдүйн өөртэйгөө байгуулж буй гэрээ ч гэж ойлгож болно. Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь зорилгогүй хуримтлал нээлгэдэг. Ямар нэгэн зүйлийг бодож төлөвлөхгүйгээр хуримтлал хийвэл хугацааны хувьд ч хурдан цуцлагдах магадлал өндөр байдаг. Тиймээс хүүхдийн, аяллын, хуримын гэж тус бүрд нь зорилготойгоор хуримтлал нээлгэхийг зөвлөнө.

Ирээдүйн өөртэйгөө гэрээ байгуул...

Эдийн засагч Г.Батзориг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top