x

Ө.Сумъяабаатар: Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ээс оруулж ирсэн саналуудыг дэмжиж ажиллана

Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.

Хурлаар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс  дүүргийн нутаг дэвсгэр дэх замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээг танилцууллаа.  

Хуралд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон орлогч нар, дүүргийн ЗДТГ-ын дарга болон хэлтсийн дарга нар мөн дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн удирдлагууд оролцлоо.

БГД-ийн 5, 6 дугаар хороо:

  • БГД-ийн 5, 6 дугаар хорооны нутаг, Энхтайваны өргөн чөлөө дагуу авто замын ачаалал үүсгэдэг хэд хэдэн уулзвар байдаг. Тухайлбал, Саппорогийн уулзвар, 3 дугаар эмнэлгийн урд талын явган хүний гарц, 10 дугаар хорооллын явган хүний гарц нь хамгийн их  хөдөлгөөнтэй бөгөөд хөдөлгөөн  эрчимжсэн үед замын түгжрэл үүсэж, улмаар Замын цагдаа нар нэмэлт зохицуулалт хийх шаардлага гардаг байна. Иймд эхний ээлжинд 10 дугаар хороололд явган хүний гүүрэн гарц барих саналтай байгаагаа албаныхан танилцууллаа. Замын цагдаагийн хэлтсийнхний өгсөн мэдээллээр дээрх гүүрэн гарцыг барьсан тохиолдолд замын ачаалал буурч, иргэд замын түгжрэлд орох нь багасна гэсэн. Үүнээс гадна 10 дугаар хороолол орчимд авто зогсоолын хүрэлцээ муу, зохион байгуулалт хангалтгүй байдгаас иргэд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг зогсоол болгон ашиглах мөн ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслээ байрлуулах зэрэг зөрчил илэрдэг байна. Иймээс авто зогсоолыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зам дагуу байрласан ШТС болон зарим аж ахуй нэгжийн нийтийн эзэмшлийн талбайг хааж барьсан хашаа хайсыг буулгах, бетон хаалтаар авто зам хаасан зэрэг зөрчлийг арилгах саналтай байгаагаа онцолж, ерөнхий төлөвлөгөөгөө танилцууллаа.     

БГД-ийн 24 дүгээр хороо:

  •  БГД-ийн 24 дүгээр хороо, “Алтай хотхон”-ы хөдөлгөөн зохион байгуулалтын талаарх төлөвлөгөөг мөн танилцууллаа. Учир нь зөвхөн тус хотхонд 3000 орчим иргэн оршин суудаг бөгөөд эсрэг талд нь мөн л хүн ам ихээр төвлөрсөн “Нарны хороолол” байрладаг. Үүнээс болж замын түгжрэл ихээр үүсдэг байна. Иймээс дээрх асуудлыг шийдвэрлэх эхний ажил нь “Алтай хотхон”-ыг Дунд голын замтай холбох тээврийн хэрэгслийн нүхэн гарц хийх, Нарны гүүрний доод талын "U-turn” эргэлтийг өргөж сөрөг хөдөлгөөнтэй болгон дээрх хотхонуудаа холбох, “Уран ган” ХХК-ийн урд дунд гол дээгүүр шинээр гүүрэн байгууламж барих шаардлагатай байна гэсэн. Мөн зураг төслийг боловсруулан Нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлсэн бөгөөд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол энэ бүс тун удахгүй хоёр дахь Яармаг болох нь. Учир нь “Алтай хотхон”-ны яг ард шинээр хоёр ч орон сууцны хороолол баригдаж байгаа бөгөөд ойр орчимд нь ЕБС, цэцэрлэг байхгүй гэв.

БГД-ийн 25 дугаар хороо:

  • БГД-ийн 25 дугаар хороо, Баруун үйлдвэрийн гудамж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор “Гурвалжин”-гийн гүүрний доогуур “U-Turn” эргэлтийг шинээр хийх шаардлагатай байгааг онцолсон. Учир нь энэ бүсэд том оврын тээврийн хэрэгсэл ихээр зорчдог бөгөөд зарим нь зам дагуу машинаа байрлуулснаас болж түгжрэл үүсдэг байна. Иймээс Замын цагдаагийн хэлтсээс тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулснаар Гурвалжингийн гүүр орчимд олноор байрлуулсан том оврын автомашины хөдөлгөөнийг бүрэн зохицуулах боломжтой. Тухайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэжгүүд ч үүнийг зөвшөөрч, дэмжиж байна гэв.  

БГД-ийн 19 дүгээр хороо:

Түүнчлэн БГД-ийн 19 дүгээр хорооны хэд хэдэн байршилд замын түгжрэлийг бууруулах хамгийн энгийн зохион байгуулалт хийх шаардлагатай байгааг онцолсон. Үүнд:

  • “Өргөө” кино театрын уулзварын урд хэсгийн замын зохион байгуулалтын сайжруулах,
  • Чингүнжавын хөшөөнөөс дээш явах замыг өргөтгөн нэвтрүүлэх чадварын нэмэх
  • Уулзварын урд хэсэгт эргэж буцаж эргэн суваг гаргах шаардлагатай. Дээрх зохион байгуулалтыг хийснээр замын ачаалал буурна гэсэн тооцоол гарсан гэв.

Мөн авто замын түгжрэл саатлыг багасгахын тулд зарим байршилд түр хайс байрлуулах тухай асуудлыг хөндсөн. Тодруулбал, Хасбаатарын гудамж, Өргөө гудамж замд 60 метр түр хайсыг байрлуулан хөдөлгөөний ачааллыг бууруулах. Нэг чигийн хөдөлгөөний эрчмийг тойрог хэлбэрийн зохион байгуулалтаар дэмжсэнээр шулуун хөдөлгөөний эрчмийг 2 дахин нэмэгдүүлэх боломжтой гэсэн юм. Үүнээс гадна дүүргийн нутаг дэвсгэрт нийт 6 байршилд 600 метр түр хайс, тэмдэг, хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг байрлуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах уулзвар замуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх боломжтой. Хэрэв ийм арга хэжмээ авахгүй бол зарим үед замын цагдаа нар талбайн үйлчлэгч шиг ажиллаж байна гэсэн.

БГД-т 15 сургуулийн гадна орчинд шинээр авто зогсоол байгуулах шаардлагатай

Зөвлөлийн хурлын үеэр бас нэг чухал асуудал хөндсөн нь “Хүүхдэд ээлтэй Баянгол дүүрэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд 113 болон 19 дүгээр сургуулийн орчмыг хүүхдэд аюулгүй байлгахад анхаарч, зарим арга хэмжээг авах шаардлагатай байгааг онцолсон. Тухайлбал, 113 дугаар сургуульд эцэг эхчүүд хүүхдүүдээ хүргэж өгөхөд хэд хэдэн асуудал тулгардаг. Нэгдүгээрт сургуулийн орчимд авто зогсоол байхгүй, зам нь уруу байрлалтай учраас эцэг эхчүүд зам дагуу хүүхдээ буулгаад явдаг. Энэ нь хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэлийг бүрдүүлдэг. Иймээс сургуулийн хажууд байгаа гараашийг буулгаж газар чөлөөлөх, түүн дээрээ авто зогсоол байгуулах шаардлагатай байна гэсэн юм. Хоёрдугаарт, тус сургуулийн орчимд явган хүний замыг өргөтгөх шаардлагатай. Зарим хүүхэд холоос алхаж ирдэг учраас замыг өргөтгөх, гэрэлтүүлэг нэмэх шаардлагтай гэдгийг онцоллоо. Үүнээс гадна БГД-ийн 20 дугаар хороо 19 дүгээр сургуулийн баруун талын гараашуудыг мөн л буулгах шаардлагатай байна. Учир нь хүүхдүүд сургуульдаа ирж очихын тулд 6 эгнээ, 18 метр өргөн хөдөлгөөний ачаалал ихтэй авто замаар зорчдог бөгөөд зам тээврийн осол өртөх магадлал өндөр. Иймээс сургуулийн хажууд байрласан гараашуудыг буулгаснаар 16 метр өргөн, 50 метр өргөнтэй 40-50 авто машины ил зогсоолыг байгуулах боломжтой. Хэрэв энэ зогсоолыг байгуулчихвал эцэг эхчүүд хүүхдүүд зам дагуу буулгах шаардлагагүй болно гэлээ.

Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: Дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр дэх замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээ болон саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд зарим байршлууд тэр дундаа “Алтай хотхон”, Гурвалжингийн гүүр болон Өргөө кино театр мөн сургууль орчмын бүсийг хүүхдэд аюулгүй болгох саналуудыг газар дээр нь очиж үзэн цаг алдалгүй шийдвэрлэх болно. Үүнээс гадна Гурвалжингийн гүүрний засвар  шинэчлэлд зайлшгүй анхаарах шаардлагатай. Учир нь хот баруун тийшээ тэлж байна. Хан-Уул, Яармаг чиглэл рүү хөдөлгөөн нэмэгдэнэ. Иймээс Гурвалжингийн гүүрний явган хүний замыг өргөтгөн шинэчлэх, дугуйн замтай болгох, одоо явган хүний зам дээр суурилуулсан гэрэлтүүлгийг замын гол шилжүүлэх шаардлагатай бөгөөд холбогдох судалгааг хийе. Мөн Барс зах орчимд түгжрэл их үүсдэг. Иймээс гүүрэн гарц байгуулах асуудлаар захын удирдлагуудтай уулзалт зохион байгуулая. Үүнээс гадна түр хайс, тэмдэг авах төсвөө нягталж мэдээллээ ирүүлээрэй. Цаашид бид энэ ажлуудаа том зураглалаар ажлуудаа харж хийх шаардлагатай гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 18 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав Уржигдар 18 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 17 цаг 50 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов Уржигдар 17 цаг 48 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо Уржигдар 17 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав Уржигдар 17 цаг 39 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу Уржигдар 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Уржигдар 17 цаг 30 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Уржигдар 17 цаг 27 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ Уржигдар 17 цаг 26 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Уржигдар 17 цаг 25 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Уржигдар 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Уржигдар 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Уржигдар 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Уржигдар 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top