x

“Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” аяны хүрээнд Электрон тамхины хор нөлөөний талаарх сургалтыг зохион байгуулж байна

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын хэрэглэгчийн өдөр жил бүрийн  Гуравдугаар сарын 15-ны өдөр болдог.

Энэхүү өдрийг “Монгол Улсын Шадар сайд, БСШУ-ны сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” уриан дор жил болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Тэгвэл ШӨХТГ-аас 2022 оны 03 дугаар сарын 15-ны энэ өдрийг 21 насанд хүрээгүй хүнд Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох, “Электрон тамхины хор нөлөө”-г сурталчлах аяныг зохион байгуулах санаачилга гаргасан. Энэхүү санаачилгын хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс дүүргийн ЕБС-иудын ахлах болон дунд ангийн сурагчдад “Электрон тамхины хор нөлөө”-ний талаарх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Нийслэлийн 47 дугаар сургуулийн Монгол Улсын зөвлөх багш Ц.Дийдэрмаа зохион байгуулсан юм. 

Мөн дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс “Электрон тамхины хор нөлөө”-ний талаар зөвлөмж боловсруулж,  дүүргийн  худалдаа үйлчилгээний газруудад байршуулж байна.

Дашрамд мэдээлэхэд, дэлхий дээр 1.1 тэрбум хүн тамхи татдаг бөгөөд 6 секунд тутамд 1 хүн нас бардаг гэдгийг судлаачид тогтоосон. Судалгаагаар Ерөнхий боловсролын сургуулийн  сурагчдын 22 хувь нь тамхи татаж үзсэн,  61.4 хувь нь 14 наснаас өмнө сонирхож татсан,  13-15 насны сурагчдын 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг нь тогтоогдсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 7 цаг 4 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 8 цаг 8 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 8 цаг 13 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 9 цаг 56 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 11 цаг 14 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 21 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 11 цаг 28 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 11 цаг 38 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 11 цаг 45 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 13 цаг 49 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 14 цаг 6 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 15 цаг 21 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 15 цаг 26 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 16 цаг 25 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 16 цаг 28 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 16 цаг 53 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 16 цаг 55 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 16 цаг 58 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 17 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 17 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top