x

Хороодын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Хороодын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг өчигдөр (2022.09.08) дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтээс зохион байгууллаа.

Уг сургалтыг “Анирлал түлхүүр клуб” ТББ-ын сургагч багш, донтох эмгэгийн зөвлөх Б.Түмэндэмбэрэлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд хорооны Хамтарсан багийн гишүүд болох нийгмийн ажилтнууд, хэсгийн байцаагч, хэсгийн ахлагч нарын 68 албан хаагч хамрагдлаа.

Баянгол дүүргийн хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 2755 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан. Энэ нь өмнөх онд ирүүлсэн 2734 дуудлага, мэдээллээс 21 нэгж буюу 0.7 % өсөж, уг зөрчлийн улмаас 183  иргэнийг шүүхээр 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Дээрх хүчирхийллүүдийн дийлэнх хувь нь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд архидалт нь сэтгэл санааны болон бие махбодийн, эдийн засгийн гэх мэт хүчирхийллүүдийг давхар учруулдагаараа хохиролтой юм. Тиймээс хүчирхийллийн шалтгаан болох архидалт, архинд донтох эмгэгтэй иргэдийн зан үйлийг өөрчлөх, тэдэнтэй ажиллах ажлын арга барил олгох, харилцан туршлага солилцлоо. 

Сэтгэцийн болон Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Нийслэл, Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, сурталчлах ажлын хүрээнд аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архины хамааралтай болон хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх, тэдэнтэй ажиллах ажлын арга барилыг эзэмшүүлэх зорилготой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 20 цаг 3 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 20 цаг 3 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 20 цаг 42 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 20 цаг 43 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 20 цаг 45 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 20 цаг 53 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 21 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 21 цаг 2 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 21 цаг 5 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 21 цаг 6 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 21 цаг 7 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 23 цаг 23 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Өчигдөр 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Өчигдөр 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Өчигдөр 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н...
Top