x

Иргэн Д.Батбаяр: Өдөр шөнөгүй машинтай орос иргэд цувж орж ирсээр байна

ОХУ-аас ард иргэд нь дүрвэж, Монгол руу ирж байна гэх мэдээлэл нийгэмд тархсан. Уг мэдээллийн дагуу Өдрийн сонин сурвалжилсныг хүргэж байна.

ОХУ-тай автозамаар холбогдсон Алтанбулаг боомтоор өдөрт хэдэн зуугаараа Оросууд орж ирж байна гэх мэдээлэл бий учраас тэнд ажиллаж амьдардаг иргэнтэй холбогдсон юм. Иргэн Д.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.


-Орос иргэд олноороо орж ирж байгаа гэсэн үнэн үү?

-Өдөр шөнөгүй машинтай иргэд цувж орж ирсээр байна. Одоо ч цуваа нь багасаагүй оочир гэж тамтгаа алдаад байна.

-Дан залуучууд нь ирж байгаа гэсэн мэдээлэл байх юм?

-Тийм. Ихэвчлэн идэр насны залуус ирж байна. Цаанаасаа бол залуучуудаа гаргахгүй гэсэн юм байна лээ.

-Одоо наана чинь нөхцөл байдал ямар байна вэ?

-Хилийн цэргийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд орсон. Өчигдөр /2022 оны есдүгээр сарын 21-ний/-ийн Путины хийсэн мэдэгдлээс хойш наашаа орж ирэх цуваа эрс ихэссэн. Манайхаас хүлээж аваад оруулаад байгаа юм байна лээ. Гол нь зарлан ирсэн залуучуудыг бичиг баримттай нь тулгаж байгаад буцаагаад байгаа гэсэн. Бусдаар өөр шаардлага тавихгүй хүлээн авч байгаа юм билээ.


Харин энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Хил хамгаалах ерөнхий газрын хариуцсан асуудал. Хууль зүйн сайд бас мэдэгдэл гаргасан байна лээ” гэдэг хариуг өгөв. Ингээд Хууль зүйн сайдын мэдэгдлийг хүргэе.

-ОХУ-д залуучуудыг цэрэгт дайчлана гэсэн мэдэгдэл гарснаас хойш монгол руу орж ирэх орос иргэд нэмэгдлээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Есдүгээр сарын 22-ны өдрийн 08:00-12:00 цагийн хооронд Алтанбулаг боомтоор зургаан орны 170 зорчигч орж ирсэн байна. Үүн дотор Монгол Улсын иргэд 15, ОХУ-аас 74, бусад орны гэсэн тоо байна. Одоогийн байдлаар хилийн гаалийн бүст нэг машиныг шалгаж оруулах хугацаа нь 8-10 минут. Өөрөөр хэлбэл, автозамын боомт учраас автомашинд хилийн үзлэг шалгалт хийгээд тухайн зорчигчийн гадаад паспорт, виз нөхцөл байдлыг шалгаж үзээд штамп дараад оруулах хугацаа. 12:00 цагийн үед Хиагт орчимд машины битүү цуваа байна гэдэг мэдээлэл сошиал орчинд гарсан. Бидний хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг хэсэг нь хилийн боомтын орчим оочирлож байгаа машины тоо. Нөгөө хэсэг нь хоёрдугаар хаалтын цаана буюу Хиагтын орчимд оочирлож байгаа машины тоо байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Хиагт орчимд оочирлож байгаа машины тоо 60 орчим байна. Өчигдөр, өнөөдрийн хувьд монгол тал руугаа зорчигчийн тоо ихэссэн дүн мэдээтэй байгаа. Бид өнөөдөр ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй байгаа учраас гадаад паспорттой, урд өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй иргэдийг саалдгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Хилийн наана 30 машины цуваа үүссэн. Нэг хүнд зарцуулах цагийг би түрүүн хэллээ. Ингээд цаг зарцуулж байгаа учраас цуваа үүссэн.


Харин Хил хамгаалах ерөнхий газраас дараах тайлбарыг гаргасан байна. “Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Алтанбулагаар ОХУ-аас 263 иргэн манай улсад орж ирсэн бол өчигдөр ОХУ-аас 261 иргэн орж ирсэн байна. Харин монгол талаас 546 хүн гарсан байна. Мөн Алтанбулаг боомтод иргэд бөөгнөрөөгүй, ачаалал үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн байна” гэжээ.

Энэ талаар ОХУ руу зорчоод эргэн ирж буй иргэн Г.Мягмардорж дараах мэдээллийг өгөв.

-Та хэзээ Монгол Улсаас ОХУ руу гарсан бэ?

-Би энэ сарын 19-ний өдөр ОХУ руу гарсан өнөөдөр /өчигдөр/ эргэн ирж байна.

-Алтанбулаг боомтоор гарсан уу. Таныг гарах үед хилийн боомтод автомашины цуваа үүссэн байсан уу?

-Үгүй. Наашаа цаашаа ч ямар цуваа үүсээгүй хэвийн байсан.

-Одоо урт цуваа үүссэн, монгол руу орж ирэх орос иргэд ихэссэн гэх мэдээлэл байна. Наана чинь яг ямар байдалтай байна вэ?

-Би 15:00 цагт ирж зогссон. Энд маш урт цуваа үүсчээ. Дандаа орос иргэд орохоор оочирлож байх шиг байна. Монгол хүмүүс ховор байна. Дотоодын иргэн болохоор урдуур оруулах боломжтой болов уу асуух гээд хүн буугаад явсан.

-Ямар учиртай оочирлоод байгааг та мэдэж чадав уу?

-Ерөнхийлөгч нь залуусыгаа цэрэгт татна гэсэн мэдэгдэл гарснаас хойш л дайныг хүсэхгүй байгаа залуус нь дүрвэж эхлээд байгаа юм байна лээ. Хагас хугас орос хэлтэй болохоор жаахан ярилцаж үзсэн. Ер нь л залуучууд нь дайнд явж байснаас нөхцөл байдал намжтал гадны улс руу дүрвэх тухай ярьж байна лээ.

-Ихэнх нь залуу хүмүүс байна гэсэн мэдээлэл байгаа юм. Тантай таарсан хүмүүс залуучууд голцуу байна уу?

-Тийм дандаа л залуус. Ямар л залуу хүн дайн хүсхэв дээ. Тайван орныг зорьж байгаа нь илхэн байна.

-Яг одоо наана чинь ойролцоогоор хэдэн машины цуваа үүсээд байгаа барагцаа байна уу?

-Маш урт цуваа байна шүү дээ. Бараг 1 км хүрэх байх аа. Завсаргүй машины цуваа үүсчээ. Энэ олон оросууд монгол руу орно гэхээр бас айдас хүрч байна шүү. 


ОХУ-д нөхцөл байдал ямар байгаа талаар Улаан-Үд хотноо оршин суух иргэнээс дараах зүйлийг тодрууллаа.

-ОХУ-аас монгол руу орос иргэд их дүрвэж байна гэсэн мэдээлэл байна л даа. Таны зүгээс мэдсэн сонссон зүйл бий юу?

-Надад яг өөрийн нүдээр харсан зүйл байхгүй. Гэхдээ фэйсбүүкээс харсан. Түүнээс яг ойр хавийн хүмүүсээс явсан хүн байхгүй.

-Танай наагуур чинь нөхцөл байдал хэр байна вэ?

-Одоогоор 300 мянган цэрэг татна гээд татаад эхэлчихсэн. Сая хоёр автобус хүмүүсийг хөдөө аймгаас авчирсан гэж сонслоо өөр мэдсэн зүйл алга. Гэхдээ Батлан хамгаалахын сайд, Путин хоёр мэдэгдэл хийчихсэн байгаа. Тэр мэдэгдэлдээ 60 хүртэлх насны хүмүүсийг авна. 35-40 насных тийм мэргэжилтэй, 40 насныхан тийм мэргэжилтэй байх ёстой гэсэн ангилал тогтоочихсон. Мөн эмчийн мэргэжилтэй 60 хүртэлх насны хүмүүсийг татах юм байна лээ.

-Таны ойр тойрны хүмүүст зарлан дуудах хуудас ирсэн тохиолдол байгаа юу?

-Одоохондоо миний таньдаг хүмүүс дотор тийм зарлан дуудах хуудас ирсэн хүн байхгүй. Сая манай таньдаг хүн манай энд зарлан дуудах хуудас авсан хоёр автобус хүн ирсэн гэж ярьж байна. Гэхдээ тэр нь ангилалтай. Сурч байгаа оюутнуудыг авахгүй. Цэргийн алба хааж байгаа хүмүүсийг авахгүй. Цэргийн алба хаасан бэлтгэл офицерууд, цэргийн алба дүйцүүлж хаасан хүмүүсийг эхэлж авна гэсэн яриа байгаа. Тэгэж ч ерөнхийлөгч хэлсэн. Тэр нь бас насны ангилалтай. Эхний удаадаа 300 мянган цэрэг авна гээд тодорхой мэдэгдэл хийчихсэн. Манай ажлынхны хүүхдүүд нь гэрээт цэргийн алба хаадаг болохоор одоохондоо зарлан дуудах хуудас аваагүй л гэж байна. Нэг хамт ажилладаг хүний хүүхдийг анх татаад аваад явсан нь өнгөрсөн наймдугаар сард амь үрэгдсэн гэдэг мэдээлэл нь ирсэн байна лээ. Тэр хүн одоо ажилдаа ирэхгүй байгаа болохоор өөр мэдсэн дуулсан зүйлгүй л байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлж, нэмнэ 12 цаг 55 мин “Оюутан цэрэг” хөтөлбөрт анх удаа 1500 оюутан хамрагдаж байна 13 цаг 59 мин Латви улсад их хэмжээний мөнгө хадгалж байсан Монгол иргэний хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарчээ 17 цаг 18 мин Хуулийн төсөл боловсруулагчдын анхдугаар сургалтад оролцогчид гэрчилгээгээ гардлаа 17 цаг 55 мин Байт харваа сонирхогчдын II дугаар тэмцээн Зургадугаар сарын 3-нд эхэлнэ 18 цаг 11 мин Амьд донороос элэг шилжүүлэн суулгах “iLDLT Colloquium” группийн олон улсын хурал Улаанбаатар хотноо боллоо Уржигдар 19 цаг 16 мин БНСУ-д амьдарч байгаа Монгол иргэдийн нөхцөл байдлын судалгааг авч байна Уржигдар 17 цаг 16 мин Зургадугаар сард хур тунадас ахиу орох төлөвтэй байна Уржигдар 17 цаг 12 мин "Авто замын бүтээн байгуулалтад хамгийн тулгамдсан асуудал нь газар чөлөөлөлт" Уржигдар 16 цаг 39 мин “ILDLT colloquium- 2023 Ulaanbaatar” эрдэм шинжилгээ, онол практикийн олон улсын хурал боллоо Уржигдар 16 цаг 31 мин “Digital SME-2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа Уржигдар 15 цаг 51 мин Г.Занданшатар: Номын гэгээн давлагаа дэлгэрүүлэх нь энэхүү өдрүүдийн учир утга юм Уржигдар 15 цаг 38 мин “Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аян эхэллээ Уржигдар 15 цаг 16 мин “Илүү их уншъя” уриан дор Үндэсний номын баяр эхэллээ Уржигдар 14 цаг 09 мин Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна Уржигдар 13 цаг 32 мин 126 бол зөвхөн тоо. Зарчмаа ч гэсэн хамтад нь тохиръё Уржигдар 13 цаг 13 мин УИХ-ын Тамгын газар Үндэсний нийтийн номын сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Уржигдар 12 цаг 14 мин О.Амартүвшин: "ТОП-100"-д эрэмбэлэгдсэн компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарахад олон хөнгөлөлт, урамшууллыг санал болгоно Уржигдар 11 цаг 46 мин Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев манай улсад айлчилна Уржигдар 11 цаг 17 мин Э.Одбаяр: Эрх баригчид нүүрсний хулгайн сонсголыг сонгууль өнгөртөл хийхгүй нь тодорхой болчихлоо Уржигдар 10 цаг 18 мин
iИх уншсан
Л.Гантөмөрийн охиныг оруулж ирснээрээ МАН-ын пиар жинхэнээсэ... Шилдэг 100 компанийн жагсаалт шинэ жишиг тогтоолоо Иргэдийн боломжийг бага, дунд боловсролоос нь эхэлж хулгайлд... Хорих 425 дугаар ангийн эргэлтийн байранд хүмүүжигч эр эхнэр... Ц.Энхбаяр: Үүргээ биелүүлсэн 13 цагдааг яллах чухал биш, тэд... Э.Одбаяр: Эрх баригчид нүүрсний хулгайн сонсголыг сонгууль ө... Донтолт гэж яг юу вэ? Эммануэл Макрон Монголд саатсан ЕСӨН ЦАГ Байт харваа сонирхогчдын II дугаар тэмцээн Зургадугаар сарын... 126 бол зөвхөн тоо. Зарчмаа ч гэсэн хамтад нь тохиръё Зургадугаар сард хур тунадас ахиу орох төлөвтэй байна М.Тулгат: АН барууны үзэл баримтлалтай залуусыг олноор элсүү... Францын ерөнхийлөгчид цэцэг өргөсөн монгол охины бяцхан түүх... Уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ З.Ойдов: Монтреалийн олимпод луйвар ороогүй бол би түрүүлэх ... Согтуудаа хүний амь хөнөөж зугтаасан 33 настай эрэгтэйг бари... ШШГЕГ: Хорих ангийн удаан хугацааны уулзалтын өрөөг харуул б... Ч.Хүрэлбаатар: Намайг муулах яах вэ. Хөрөнгө оруулагч нараа ... Д.Урианхай: Зорилгогүй амьдралын цаг хугацаа бол хамгийн эмг... ЦЕГ: Сурагчид нэгнээ зодсон асуудлыг шалгаж байна
Top