x

"Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр" хэрэгжүүлнэ

Хорих ангиас суллагдаж буй залуучуудыг нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцох, өөрт холбогдох шийдвэрийг бие даан гаргах чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий "Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр"-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв хамтран боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан.

Хөтөлбөрийг эхлүүлж, талуудад танилцуулах хамтын ажиллагааг дэмжих уулзалтыг өнөөдөр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам зохион байгууллаа.

Зорилтот бүлгийн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих хүрээнд хэрэгжүүлэх уг хөтөлбөрт хорих ялын хугацаа дуусахаас өмнө хоригдлыг нийгэмд гарахад бэлтгэх, суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, суралцах, ажил хөдөлмөр эрхлэх дадал хэвшүүлэх, гэр бүлийн харилцаа, хөдөлмөрийн харилцаанд бэлтгэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн олон талын арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Мөн хөдөлмөрийн дадал олгох, мэдлэг, ур чадварыг үнэлэх, баталгаажуулах гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд ингэснээр нийгмийн амьдралд дахин хөл тавьж буй залуучууд богино хугацаанд ажлын байртай болох, өрхийн орлогоо дэмжих, цаашилбал хамт олон дунд төлөвших, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

Хөтөлбөрийн хүрээнд тухайн жилд суллагдсан залуучуудын 70-аас доошгүй хувийг сургалтад хамруулж, 50-аас доошгүй хувийг ажлын байраар хангаж, дахин гэмт хэрэгт холбогдолтыг 10-аас доошгүй хувиар бууруулахыг зорьж байна.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт зэрэг байгууллагуудын албаны төлөөлөл танхимаар оролцлоо. Мөн аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвүүд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын орон нутаг дахь анги нэгтгэлүүдийн ажилтан, албан хаагч нийт 100 гаруй оролцогч цахимаар оролцлоо.

Эх сурвалж: ХНХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 20 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 28 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 38 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 58 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 4 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 31 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 51 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top