x

Н.Учрал: “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлнэ

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Үндэсний Дата Төв”-ийн уламжлалт системийг хөгжлийн шинэ шатанд гаргах ажлыг зохион байгуулж, “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлнэ гэж мэдэгдлээ.

Тэрээр "Төрийн хэмнэлтийг бодитоор хэрэгжүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд ЦХХХ-ны салбарт бодлогын зарим шийдлүүдийг цаг алдалгүй хийх шаардлагатай байна.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 64 тэрбум төгрөгийг төрийн байгууллагууд сервер, тоног төхөөрөмж, программ хангамжийн зардалд зарцуулсан байна. Гэвч худалдан авч, ашиглаж буй серверүүд нь нэгдсэн байдлаар ашиглагдах боломжгүй өөр хоорондоо ялгаатай, уялдаагүй, үр ашиг багатай.

Мөн ЦХХХЯ-аас гаргасан судалгаагаар 2022-2024 он хүртэл 700 тэрбум төгрөгийг мэдээллийн технологийн зардалд зарцуулахаар төрийн байгууллагын цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн мэдээлэлд тусгагдсан байна.

Тиймээс төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс ЦХХХ-ны сайдын хувиар удахгүй хэлэлцэгдэх төсөвт шинэ санал боловсруулан тусгахаа илэрхийлж байна.

-“Үндэсний Дата Төв”-ийн уламжлалт системийг хөгжлийн шинэ шатанд гаргах ажлыг зохион байгуулж “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлэх,

-Төрийн мэдээллийн сүлжээнд хандан ажиллах шаардлагатай төрийн байгууллагуудын тус тусдаа сервер, тоног төхөөрөмж, программ хангамж, хүний нөөц ашигладаг байдлыг зохих төвшинд халж нэгдсэн системд нэгтгэх, зардлыг хэмнэх.

Ингэснээр төрийн мэдээллийн аюулгүй байдал, иргэдийн мэдээллийг хамгаалах асуудалд тодорхой дэвшил гарч, цахим шилжилтэд шаардагдах мэдээллийн урсгал цэгцрэх, төвлөрөх боломж бүрдэнэ. Мөн төрийн байгууллагуудын энэ чиглэлд зарцуулж байсан төсвийн зардал 40 хүртэлх хувиар буурах боломжтой" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 19 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 27 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 36 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 57 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 58 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 3 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 30 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 50 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top