x

Б.Лхагвасүрэн: Инфляц өдөөгдөхөөс сэргийлж, бодлогын хүүг чангаруулж байна

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос өнөөдөр бодлогын хүүг 12 хувь болгох шийдвэр гаргалаа. 

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Бодлогын хүү бол инфляцад нөлөөлөх зорилготой. Одоогийн байдлаар инфляц нийлүүлэлтээс үүссэн шинжтэй байгаа. Энэ нөхцөлд бодлогын хүүгийн өөрчлөлт нь урт хугацаанд нөлөөлнө. Бодлогын хүүг чангаруулж байгаа нь хоёр дахь шатны давлагаа буюу "Ковид-19"-ийн дараа эдийн засаг сэргэхэд инфляц дахин өдөөгдөхөөс болгоомжилж байгаа хэрэг. Ирээдүйн хүлээлтээ зөв болгохын тулд бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа" гэлээ. 


Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Үүнд:

"Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны есдүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд

  1. Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх;

  2. Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнтэй болгох;

  3. Банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц 2022 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав. Инфляцад гадаад хүчин зүйлс импортын барааны үнээр дамжин голлон нөлөөлж, нийт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарч, инфляц буурах хүлээлттэй байна.

Эдийн засгийн өсөлт эхний хагас жилд харьцангуй өндөр гарлаа. Хилийн хязгаарлалт тодорхой хэмжээнд суларсан хэдий ч уул уурхай, тээврийн салбарт үзүүлэх сөрөг нөлөө үргэлжилж байна. Худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар болон хөдөө аж ахуйн салбар зэрэг уул уурхайн бус салбарын өсөлт 2022 оны 2 дугаар улиралд эрчимжиж, энэ оны эхний хагас жилд цар тахлын өмнөх буюу 2019 оны мөн үеийн түвшнээс давлаа. Өрхийн хэрэглээ сүүлийн 3 улирал дараалан өсөж, дотоод эрэлтийг нэмэгдүүлж байна. Энэ онд уул уурхайн бус салбарын идэвхжил үргэлжлэн нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэхээр байна.

Банкны системийн эх үүсвэрийн долларжилт нэмэгдэж, гадаад зах зээлийн суурь хүү өсч байгаа зэрэг нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгов. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг өсгөх, хүүний коридорыг цар тахлын өмнөх түвшинд хүргэж, өргөн болгох болон банкуудын гадаад зах зээлээс татсан зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасах багц шийдвэрийг гаргав. Бодлогын хүүг нэмэгдүүлэх нь инфляцыг зорилтот түвшин рүү буцааж авчрахад хувь нэмэр оруулахаас гадна эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах бодлоготой нийцтэй юм.

Цаашид мөнгөний бодлогын төлөвийг үргэлжлүүлэн хатууруулах эсэх нь гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top