x

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ: Тайвань НҮБ-д элсэх асуудал огт байх боломжгүй.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэл гаргажээ. Үүндээ Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилт намын Гадаад харилцааны албаны дарга У Жаошегийн нийтлэлийг гаргасныг шүүмжилжээ.

Мэдэгдэл

"Дэлхий дээр нэг л Хятад улс бий. Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг. Энэ бол ямар ч хүн, ямар ч хүчин өөрчлөх боломжгүй бодит үнэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолд БНХАУ-ын Засгийн газар нь Хятадын бүх ард түмнийг төлөөлөх цорын ганц хууль ёсны Засгийн газар гэж тодорхой хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймээс Тайвань НҮБ-д элсэх асуудал огт байх боломжгүй.

COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, “Тайванийн тусгаар тогтнол” хэмээх салган бутаргах хүчин янз бүрийн шалтаг гаргаж, халдвар хамгааллын сэдвийг улс төржүүлж, олон улсын тавцанд нэг Хятад зарчмыг өдөөн хатгахыг завдсан. Гэвч, нэг Хятад зарчмыг баримтлах нь ерөнхий хандлага хийгээд ард түмний хүсэл, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын харилцааны хэм хэмжээ, олон улсын нийгэмлэгийн нийтлэг ойлголцол юм. “Тайванийн тусгаар тогтнол” хэмээх салган бутаргах хүчний санаархал бүтэхгүй.

Монгол Улсын Засгийн газар нэг Хятад зарчмыг тууштай баримталж, “Тайванийн тусгаар тогтнол”-ын эсрэг байдагт Хятадын тал талархал илэрхийлье. Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл зарим тал дээр хуурмаг байдалд автаж, Монгол Улсын бодлоготой харшлах нийтлэлийг нийтэлсэн явдалд бид харамсаж байна. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнээс суралцана гэж найдаж байна. Хятад, Монгол хоёр улс Иж бүрэн стратегийн түншүүд, найрсаг хөршүүд. Хятадын талын улс орныхоо бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж буй хичээл зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар болон ард түмэн цаашид ч мөн ойлгож, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

ОХУ-ын ЭСЯ-ны зарим үйлдэл дипломат ёс зөрчиж буй хэмээн шүүмжлэх хэсэг бий. Энэ удаад хойд хөршийн ЭСЯ-наас ч Монголын хэвлэлд нийтлэгдсэн зүйлийн агуулгад ундууцаж, “Тайвань биднийх, монголчууд аа” гэсэн мэдэгдэл гаргасан нь анхаарал татаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 24 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 32 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 41 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 2 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 3 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 8 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 35 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 55 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top