x

“Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын бэлтгэл ажлыг хамтран хангах асуудлаар ярилцжээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсад 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж буй Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн дэд захирал хатагтай Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтаар ОУХТ-тэй хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2023 оны Зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын бэлтгэл ажлыг хамтран хангах асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцов.

Дэд сайд Б.Мөнхжин Дэлхийн экспортыг дэмжих форум нь манай улсын хувьд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, худалдаа, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд ОУХТ-тэй хамтран уг арга хэмжээг зохион байгуулахдаа баяртай байгааг тэмдэглэж, тус яам энэ арга хэмжээг зохион байгуулахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

ОУХТ-ийн дэд захирал Хатагтай Дороти тус байгууллагын зүгээс ГХЯ болон МҮХАҮТ-тай хамтран боловсруулсан Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглалын дараагийн үе шат болох “Үндэсний экспортыг хөгжүүлэх стратеги” төслийг хэрэгжүүлж эхэлж буйг дурдаад энэхүү төсөл нь Монгол Улсын төрөөс худалдааны салбарт баримтлах бодлого тэр дундаа уул уурхайн бус экспортын цогц бодлого боловсруулах, цаашид сонгосон бараа бүтээгдэхүүн тус бүрээр экспортын замын зураглалтай болоход чухал ач холбогдолтой бөгөөд үр дүнгээ өгч байгааг тэмдэглэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ОУХТ-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын худалдааг хөнгөвчлөх, монгол брендийн бүтээгдэхүүн бий болгох, экспортыг төрөлжүүлэх, ЖДҮ-ийг дэмжих, чадавхийг бэхжүүлэх зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнтэй  хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, талархал илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 24 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 32 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 41 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 2 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 3 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 8 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 35 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 55 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top