x

​Б.Бат-Эрдэнэ: Усан паркийн газар хоёр том хууль зөрчсөн, гэвч БОАЖЯ-нд цуцлах эрх алга

Баянзүрх дүүргийн 1-р хороо буюу РЦНК–ийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг сүйтгэж, барилга барихаар гэр хорооллын нойл нураасан хог, шороо, барилгын хаягдал асгаж байна гэх иргэдийн мэдээллийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ газар дээр нь очиж ажиллажээ.

Энэ үеэр БОАЖ-ын сайд ногоон байгууламж сүйтгэж буй газруудын асуудал болон Усан паркийн газар дээр орон сууцны хороолол барьж буй асуудлаар талаар тайлбар өглөө.

Тэрээр "Анхнаасаа зөвшөөрлөө зөв аваагүйгээс араас нь явж ажиллаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж болдог. Зөрчсөний дараа нөхөөд хийчхэж болно гэдэг агуулгаар яваад байна. Хууль зөрчсөний араас ирж ажилладаг байдлыг халмаар байна. Хуулийн дагуу ажиллана гээд компани нь мэдэгдээд байна гэх юм. Хууль зөрччихөөд яаж хуулийн дагуу ажиллах гээд байгаа юм. Яг үнэндээ БОАЖЯ газрыг цуцлах эрх алга л даа. Хуулийн зөрчил үүссэн үү гэвэл үүссэн байна. Энэ хуулийн зөрчлөөс нь улбаалаад дахиад цуцлах хэрэгтэй шүү дээ. Ерөнхий сайдын хэлснээр улсынхаа 0.3 хувьтай тэнцэх хэмжээний газар нутагт багшралдчихаад байшин бариад амьдарч болохгүй. Барилга байгууламж, цемент бол битүү байна. Ний нуугүй хэлэхэд, бидэнд үлдэж байгаа газар алга. Улаанбаатар хот газаргүй, хууль мөрдөхгүй байна. Хариуцлагын асуудал нэгдсэн тогтолцоонд орж чадаагүй байна.

Жишээлбэл, Усан парк буюу авлигын хороолол гэж нэрлээд байгаа шүү дээ. Тэр нь дээр дөрөвдүгээр сарын 25-ны өдөр БОАЖЯ-аас барилгыг хоёр давхар байхад нь барилгыг зогсоо гэдэг шаардлагыг нийслэлд хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл таван сарын хугацаанд нийслэлээс нэг ч хариу бичиг ирээгүй. Тэгээд БОАЖЯ-аас очоод зогсоох эрх мэдэл байдаггүй. Байгаль хамгаалагчид очлоо гэхэд дунд голын сав газар дээрх асуудлын талаар л ярина. Өөр арга байхгүй. Энд чинь хоёр юм хөндөгдөж байгаа юм. Нэгд, усны сав газар буюу Усны тухай хууль зөрчигдөж байгаа юм. Хоёрт, тухайн төмөр зам бүхий газар нь өөрөө УБТЗ буюу Оростой хамтарсан төмөр зам шүү дээ. Үүний хязгаарлалтын бүсэд орчхож байна. Тэр бүсээр бол тухайн эдэлбэр газар нь Орос, Монголын буюу УБТЗ-ын харьяанд байгаа газар. Хоёр ч том хууль зөрчсөн ийм асуудал Усан паркийн газар дээр явж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 26 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 35 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 44 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 4 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 5 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 10 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 37 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 57 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top