x

Д.Сарангэрэл: Засгийн газраас олгосон сайхан боломжийг амжилт болгоод авах хэрэгтэй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өнгөрсөн бямба гаригт Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт явагдаж буй Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн сургалтын үйл явцтай танилцав.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”- ний хүрээнд залуучуудын хөгжил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төслийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлсэн.

Өнгөрсөн онд 2,389 залуу 8 ээлжээр сургалтад хамрагдаж, тал орчим хувь нь байнгын ажлын байртай болжээ.

2022 онд нийтдээ 1,248 оролцогч сургалтад хамрагдсаны 450 нь энэ удаагийн 4 дүгээр ээлжийн оролцогчид юм. 14 хоног үргэлжлэх вакумжуулсан сургалтаар эх оронч үзэл төлөвшил, гэр бүл төлөвлөлт, иргэн хүний үүрэг хариуцлага, харилцааны ур чадвар зэрэг хувь хүний хөгжлийн олон талт цогц сургалтад хамрагдахаас гадна хөдөлмөрийн харилцаа, гарааны бизнес эрхлэх боломж зэрэг ажил хөдөлмөр эрхлэхэд нэн шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авах юм.

ХНХ-ын сайд сургалтын явцтай танилцах үеэрээ оролцогчдын санал сэтгэгдлийн сонслоо. Оролцогчид, сургалт сонирхолтой, өгөөжтэй, хэрэгтэй мэдээллээр баялаг болж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн.

Тухайлбал, өөрийн хийж чадах зүйл дээрээ тулгуурлан зорилгоо тодорхойлж түүнд хүрэх арга замаа олох боломжтой гэсэн итгэл найдварыг энэ сургалтаас авсан талаараа нэгэн оролцогч ярьсан юм. ХНХ-ын сайд Д.Сарангэрэл, “Энэ төсөл төр засгаас олгосон сайхан боломж юм. Боломжийг амжилт болгоод авах хэрэгтэй” хэмээн захилаа.

Сайд мөн төслийн явц, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар хариуцсан дарга, ээлжийн зохицуулагч нарын тайлан мэдээллийг сонсож, төслийг илүү чамбайруулан, үр дүнг сайжруулах талаар үүрэг чиглэл өглөө.

Эх сурвалж: ХНХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 26 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 34 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 43 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 4 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 5 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 10 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 37 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 57 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top