x

ХЭҮК-ын дарга Ж.Хунан Ази Номхон Далайн бүс нутгийн ХЭҮБ-ын чуулганы орлогч даргаар сонгогдлоо

Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулган (АНДЧ)-ы 27 дугаар ээлжит хурал 2022 оны Есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд цахимаар болж өндөрлөлөө.

Тус хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Д.Сүнжид, Г.Нарантуяа нар оролцов.

Хурлын эхний өдөр “Эрүүл, аюулгүй амьдрах эрх бүх нийтийн эрх” сэдэвт хуралдаан болсон байна.

Уг хуралдаанд:

-Филиппин Улсын Хүний эрхийн Комиссын Ажлын албаны дарга Жаклин дө Гуйяа “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх үндэсний хяналт шалгалт”,

-Мальдив Улсын Хүний эрхийн Комиссын дэд дарга Ахмед Адхэм “Уур амьсгалын өөрчлөлтийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо (ХЭҮБДХ)-ны хуралдаан”-ы үйл ажилллагаа,

-АНДЧ-ны Чуулганы шинжээч Ромуло Наяселеву “Зүүн өмнөд Ази, Номхон далай бүс дэх ХЭҮБ-ууд болон Засгийн газар хоорондын механизмуудын харилцааг бэхжүүлэх тухай АНДЧ-ы төсөл” сэдвээр танилцуулга хийж, асуулт хариулт хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хурлын хоёр дахь өдөр АНДЧ-ы гишүүн байгууллагууд Чуулганы үйл ажиллагааны тайлан, жендэрийн тэгш байдлын үнэлгээ, ХЭҮБДХ-ны ажлын тойм тайлан зэрэг асуудлаар мэдээлэл сонсов.

Мөн энэ удаагийн хурлаар Фижи Улсын Хүний эрх, Ялгаварлан Гадуурхалттай Тэмцэх Комиссын АНДЧ-нд элсэх хүсэлтийг хэлэлцэж тус байгууллагын гишүүнээр батламжлав.

Энэ хурлын онцлох асуудлын нэг нь Удирдах хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан зохион байгуулсан Удирдах хорооны шинэ бүрэлдэхүүнийг сонгох санал хураалтын үйл ажиллагаа байлаа.

Хорооны шинэ бүрэлдэхүүнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Бүгд Найрамдах Солонгос улс болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын ХЭҮБ-уудын дарга нарын хамтаар нэрээ дэвшүүлсэн.

Улмаар санал хураалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунанг Удирдах хорооны гишүүн бөгөөд АНДЧ-ы орлогч даргаар сонголоо гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 19 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 28 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 37 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 57 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 58 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 3 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 30 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 50 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top