x

“Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт Голомт банк амжилттай оролцлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах, сурталчлах өдөрлөг Есдүгээр сарын 10-нд Сүхбаатарын талбайд болж, Голомт банк амжилттай оролцон, сайн туршлагаа хуваалцлаа. “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт төрийн болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны зэрэг нийт 120 байгууллагын төлөөлөл оролцсон.

Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан уг өдөрлөгийн үеэр “SDG talk” илтгэлийн арга хэмжээ болж, Голомт банкны Тогтвортой санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Дөлгөөн “Тогтвортой хөгжилд арилжааны банкнуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьсан. Олон улсын энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэхэд бүх салбарын оролцоо чухал бөгөөд Голомт банкны хувьд тогтвортой хөгжлийг стратегийнхээ үндсэн чиглэлээр сонгон, 2022-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны “Тогтвортой хөгжлийн стратеги” боловсруулан ажиллаж байгаа юм.

Мөн банкны бүх түвшний үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр тогтвортой хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмэр оруулах бодит зорилт тавьсан бөгөөд  2021 онд тусгайлан  Тогтвортой хөгжлийн хороо байгуулсан билээ. Энэ чиглэлээр хийсэн ажлуудаа бид жил бүр “Тогтвортой хөгжлийн тайлан”-гаараа дамжуулан танилцуулдаг.

Голомт банкны асраар зочилсон иргэдэд бид “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон уг баримт бичгийн 5 дахь зорилт болох Жендерийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой сайн туршлагаа танилцуулж, мэдээ мэдээлэл түгээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top