x

Хамгийн өндөр гүйцэтгэлтэй 947 багшид 25 хувийн урамшуулал олгоно

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан ерөнхий боловсролын сургуулийн 29,324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцууллаа. 

Л.Энх-Амгалан:

-"Засгийн газраас 270 цэцэрлэг, 200 сургууль барьж ашиглалтад оруулах зорилт тавьсан. Энэ зорилт 2023 онд хэрэгжих бүрэн боломжтой. 

2023 оны улсын төсөв боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлсэн төсөв болсон. Цаашид боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжилтээр санхүүждэг тогтолцоо руу нэг алхсан төсөв юм. 

Сурлагын хоцрогдлыг арилгахын тулд багшийн хоцрогдол, ур чадварыг сайжруулах ёстой байсан. Төсвийн шинэчлэл хийгдэж, гүйцэтгэл үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн санхүүжилт дээр үнэлгээ хийх шаардлага үүссэн юм. 

Багш нарын ажлыг үнэлэх журам өөрчлөгдсөн. Үр дүнгээ тооцуулдаггүй, шалгуур нь тодорхой бус хавтгайрсан үр дүнгийн урамшуулал авдаг байсныг өөрчлөөд байгаа. Багш нарын хамгийн доод цалин 1,050,000 төгрөгөөс эхэлдэг болоод байна.

Үндсэн суурь цалин дээр гүйцэтгэлийн урамшуулал авах юм. Хамгийн сайн багш хамгийн өндөр урамшуулал авах тогтолцоо руу есдүгээр сарын 1-нээс шилжиж эхлээд байна гэж хэлж болно. 

Хичээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Багш нарын ур чадварын нэмэгдэл олгох шалгуурыг шинэчилж батлах хэрэгцээ үүсээд байна" гэдгийг хэлэв.

Үргэлжлүүлэн сайд Л.Энх-Амгалан багшийг үнэлсэн шалгуурын талаар танилцууллаа. 

  1. Суралцагчдад боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц үр дүн
  2. Суралцагчидтай хэр зэрэг ажилласан
  3. Өөрийгөө хэр зэрэг хөгжүүлсэн
  4. Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр гэсэн дөрвөн шалгуураар багш нарыг зургаан түвшинд эрэмбэлсэн байна.

655 сургуулийн 29,324 багшийг үнэлжээ

Эцэг, эхчүүд, сурагч, багш, сургалтын менежер, сургуулийн захиргаа гээд уг үнэлгээнд 1.3 сая хүн оролцжээ. 655 сургуулийн 29,324 багшид үнэлгээ хийсэн байна. Хотын багшийг хөдөөгийн багштай харьцуулж үнэлээгүй. Зааж буй хичээлээр нь ангилж үнэлжээ. 

  • Нэгдүгээр ангилалд 25 хувь 
  • Хоёрдугаар ангилалд 20 хувь 
  • Гуравдугаар ангилалд 15 хувь 
  • Дөрөвдүгээр ангилалд багтсан багш нарт 10 хувийн урамшууллыг үндсэн цалин дээр нь олгоно.

Харин тав, зургаадугаар түвшинд өнөөдрийн байдлаар үнэлэгдсэн багш нарын цалингаас нэг ч төгрөг хасахгүй. Гарааны үнэлгээ хийгээд дараагийн хичээлийн жилд тодорхой ахиц дэвшил гарвал урамшуулал авдаг багш нарын эгнээнд орох боломжтой. 

Гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоо нэвтэрснээр нийт багш нарын 40 орчим хувь нь ажлынхаа гүйцэтгэлийн үр дүнг үнэлүүлээд 10-25 хувийн урамшуулал авах боломж бүрджээ. 

Улсын хэмжээнд нэгдүгээр түвшин буюу хамгийн өндөр гүйцэтгэлтэй 947 багш байна. Хоёрдугаар түвшинд 2,982, гуравдугаар түвшинд 3,351, дөрөвдүгээр түвшинд 5,016, тав болон зургаадугаар түвшинд 17 мянган багш үнэлэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 1 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 28 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 48 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top