x

Голомт банк “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт туршлага хуваалцана

НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, НЗДТГ, МҮХАҮТ хамтран маргааш буюу 9 дүгээр сарын 10-нд “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. НҮБ-ын гишүүн 193 орны Төрийн тэргүүнүүд хамтран 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн 3 тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүргэх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг билээ. Нийт 196 зорилт, 17 зорилго бүхий уг бодлогын баримт бичгийг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэ санаачилгаа солилцох нь уг арга хэмжээний зорилго юм.

Байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны хамт олон бид энэхүү өдөрлөгт оролцож, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцах болно. Мөн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 5 дахь зорилго болох Жендерийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой сайн туршлага, шинэлэг санаачилгаа дэлгэрэнгүй танилцуулах юм. Голомт банкны хувьд жендерийн тэгш эрхийг хангах Тогтвортой хөгжлийн зорилгыг хэдийнэ хэрэгжүүлсэн бөгөөд манай ажилтнуудын 65 хувь, нийт харилцагчийн 50 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн шийдвэр гаргах түвшинд буюу хэлтэс, салбарын захирлуудын 46, ТУЗ-ийн гишүүн болон Газрын захирлуудын 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг билээ.

“Тогтвортой хөгжлийн зорилго” баримт бичигт 2030 он гэхэд бүх салбарт жендерийн тэгш эрхийг хангах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог 50 хувьд хүргэх зорилт тавиад буй юм. Гэвч Монгол Улсын парламентын гишүүдийн 17.3 хувь нь л эмэгтэйчүүд байгаа нь олон улсын дундаж болох 25.5 хувиас ч доогуур үзүүлэлт бөгөөд бид дэлхийд 129 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Та бүхэн Голомт банкны асраар зочилсноор жендерийн тэгш байдлыг хангах нь яагаад чухал талаар дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top