x

Монголын анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр замын нээлтийн ёслол боллоо

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр замын нээлтийн ёслол 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгой өртөөнд болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо.

Тэрбээр энэ түүхэн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ ард иргэд, төрийн нэрийн өмнөөс баяр хүргэж, ажилд нь  амжилт хүсэв.

Мөн олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, цаг хугацаа алдан, улс орны хөгжилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг мартах ёсгүйг сануулав.

Цаашид экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг дуусгах,  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангах, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатайг онцлов.

Монголын анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам ашиглалтад орсноор жилд 30-50 сая тн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Энэхүү төмөр замын гол замын урт нь 233.6 км бөгөөд 2 өртөө, 6 зөрлөг, 16 гүүрийн байгууламжтай.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр  “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоол гарган, төслийг хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан.

Тогтоолын дагуу үндэсний аж ахуйн нэгжүүд дөрвөн жилийн дотор  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад орууллаа.

Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 60 гаруй жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр замын хоёр дахь гарц бий болж байна.

Цаашид ачилтын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хил дамнасан төмөр замтай болсноор БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг дөрөв дахин буурах урьдчилсан тооцоо гарчээ.

“Тавантолгой төмөр зам” ХХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих  дөрвөн жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэгч компаниас төмөр замын зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулдаг, хяналт тавьдаг, төмөр замаа өөрсдөө барьдаг, тээвэрлэлтээ гүйцэтгэдэг, мэргэшсэн инженерингийн компани болж өсөн дэвжсэн гэдгийг компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлэв.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр зам нь Монгол Улсын экспортын орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх, байгаль орчин, хөрсний доройтлыг бууруулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой.

Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим аж ахуйн нэгж, 2,000 гаруй техник, машин механизм, 5,000 гаруй инженер, техникийн ажилтан, хүн ажилласан байна.

Ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” группын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Баясгалан “Энэ төслийг хэрэгжүүлэх нь эх орныхоо хөгжилд өөрсдийн оруулах хувь нэмэр хэмээн үзэж, төр, засаг, аж ахуйн нэгж, байгууллагуудтайгаа нэгэн зорилгын дор хичээн зүтгэлээ. Энэ бол монголчууд хамтран ажиллаж, бүтээж чаддагийг харуулсан нэг илрэл боллоо” гэж хэлэв.

Монгол Улс, БНХАУ өнгөрсөн хоёрдугаар сард Гашуунсухайт, Ганцмод боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын хилийн цэгийг эцэслэн тохиролцсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 37 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 46 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 55 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 15 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 16 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 21 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 48 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 8 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top