x

"Иргэд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал чухал гэдгийг ойлгож байна" гэв

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн үйл явцтай Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа ажлын албаныхны хамт танилцжээ.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод “Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг. Энэхүү төсөл нь гурван аймгийн дөрвөн сумын газар нутгийг дамнасан томоохон бүтээн байгуулалтын ажил юм. Одоо төслийн явц геологийн өрөмдлөгийн судалгааны шатанд үргэлжилж байгаа аж. 

"Томилолтын үеэр төсөл хэрэгжих байршлын нутагт амьдарч байгаа малчид, ард иргэдтэй уулзаж, санал солилцлоо.

Малчдын зүгээс аж амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар нөлөөллийн бодит үр дүнг хэлэлцэж шийдвэрлэх, мэдээллийн зөрүүг арилгаж, эргэх харилцаа холбоотой байх саналуудыг гаргалаа.

Иргэд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал чухал гэдгийг ойлгож байна. Харин нөлөөллийн асуудлыг шийдвэрлэх, хяналттай байлгах тал дээр анхаарч ажиллахыг санууллаа. Малчдаас гарч буй эдгээр санал, хүсэлтийг Эрчим хүчний яаманд уламжилж, нөлөөлөлд өртөж буй айл өрх, иргэдтэйгээ байнгын харилцаа холбоотой байж тодорхой шийдэлд хүрэхээр төлөвлөж байна" гэдгийг Засаг дарга Э.Болормаа хэлэв. 

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжсэнээр дараах ач холбогдолтой.

  • Баруун бүсийн болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах бөгөөд их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.

  • Баруун бүсийн аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарна.

  • Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 756.6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий /ойролцоогоор 1.3 сая тонн/-н ялгаралтыг бууруулна.

  • Усан цахилгаан станцын барилгын угсралтын ажлын үед 800-1,000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60-80 хүн байнгын ажлын байраар хангагдана.

  • Баруун таван аймгууд дотоодын хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн амьжиргаа сайжирч өрхийн орлого нэмэгдэнэ.

  • Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүс бий болно.

  • Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлэх юм.

  • Бид эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд энэхүү төслийг зайлшгүй урагшлуулах шаардлагатай. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.140)
    Асуудлаа өөрсдөө шийд Эхяаманд ямар хамаагүй шүү
    2022 оны 09 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Уржигдар 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Уржигдар 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Уржигдар 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Уржигдар 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Уржигдар 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Уржигдар 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Уржигдар 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Уржигдар 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2026-07-24 WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2026-07-24 Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 2026-07-24 Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2026-07-24 Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 2026-07-24 TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2026-07-24 Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2026-07-24 Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2026-07-24
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top