x

Хүүхдийн парк жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчилдэг болно

Нийслэлийн ИТХ-ын XV хуралдаан өчигдөр болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргаас гаргасан саналыг бүрэн дэмжлээ. Ингэснээр ҮСАХ-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж буй юм. 

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байгаа 10.2 га газрыг холбогдох хуулийн дагуу НЗДТГ-ын нэр дээр шилжүүлж, нийслэлийн тусгай хэрэгцээнд бүртгэн уг газрыг зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн онцгой шийдвэрийг гаргалаа. Тус газрыг тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шуурхай зохион байгуулах юм. Тохижилтыг хийхдээ бүх насны хүмүүст зориулан амралт, зугаалгын цогцолбор, соёл амралтын хүрээлэн, тоглоом, олон нийтийн соёл, спорт, урлагийн үйлчилгээ үзүүлэх, арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд багтаан дуусгахыг Нийслэлийн ИТХ-аас үүрэг болгосон. Энэхүү бүтээн байгуулалтыг Рио тинто компанитай хамтран энэ намраас эхлэх бөгөөд ирэх хавар хүртэлх хугацаанд өрнүүлэхээр боллоо.

Дараагийн бас нэгэн чухал шийдвэр бол нийслэлийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнг нэмэгдүүлсэн шийдвэр байлаа. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс 2015, 2016 онд нийслэлийн төсөвт 698 сая төгрөг төвлөрүүлж байсан ч Олимпын гүүрний бүтээн байгуулалттай холбоотойгоор сүүлийн жилүүдэд тасалдсан. Тэгвэл жилд 800 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, цаашид төслийн бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаа жигдрээд ирэх үед нэмэлт хөрөнгө төвлөрүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тохиролцож чадсан. Бүтээн байгуулалтын ажлыг хөрөнгө оруулагчидтайгаа тохиролцсоны дагуу Хүүхдийн парк нь Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн жилийн дөрвөн улиралд үйлчлэх боломжтой болж буй юм гэлээ.

Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр “Манай орны хувьд “Диснейлэнд" шиг парк байгуулахад хүндрэлтэй. Мөн цаг агаарын эрс тэс уур амьсгалтай холбоотойгоос гадна тоглоомын элэгдэл маш өндөр байдаг. Бид жил бүр тоглоомоо тодорхой хэмжээнд шинэчилж ирсэн. Харин 2021-2022 онуудад цар тахлаас шалтгаалан тоглоом шинэчилж чадаагүй. Цаашид төслийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр санхүүгийн хувьд бие даах боломжтой болно. Иймд жил бүр тоглоом шинэчилнэ. Энэ 17 жилийн хугацаанд “Паркаа аваръя” хөдөлгөөн өрнөж, орон сууцны хороолол барих гэж байна гэдэг ташаа мэдээлэл их явсан. Тус төслийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байсан. Харин одоо нийслэлийн  удирдлагуудтай тохиролцож, төслийг үргэлжлүүлэхэд санал нийлж, хэлэлцүүлэг хийсний хүчинд бид төслийг үргэлжлүүлэхээр болсон. Хоёрдугаар ээлжийн төслийн бүтээн байгуулалтын хүрээнд дотор байгууламжийн тоглоомууд, урлагийн байр, үйлчилгээний газрууд баригдана. Хамгийн гол нь Монголчууд, тэр дундаа Улаанбаатар хотын иргэд жилийн дөрвөн улирал үйлчлүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх томоохон цогцолбортой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Өнгөрсөн хавар хашааг нь буулгасан 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах шийдвэр гарлаа. Одоо хэр нь хүмүүсийн хувьд барилга, байгууламж барих вий хэмээн болгоомжлон харж байсан сул чөлөөтэй талбайг  цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах нь тодорхой боллоо.  Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгээс гадна битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. Мөн хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 41 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 49 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 58 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 19 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 20 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 25 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 52 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 12 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top