x

Машин цагийн зардлын тарифыг шинэчлэн баталлаа

НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай, машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн тухайд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд 2021-2022 онд 134 автобусаар парк шинэчилжээ. Энэ оны 11-12 сард багтаан шинээр оруулж ирэх автобусны тоог нэмэгдүүлэхээр зорьж буй юм. Парк шинэчлэлтэй зэрэгцүүлэн төлбөрийн систем болон маршрутын шинэчлэлийг хамтатгана гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байлаа.

Наймдугаар сарын 31-ний өдрийн мэдээллээр нийтийн тээврийн салбарт хөнгөлөлттэй үйлчлүүлэгчдийн нөхөн төлбөр болон машин цагийн зөрүүний алдагдал гэх мэт зардалд нийт 92.9 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа ажээ.

Нийтийн тээврийн салбар дахь машин цагийн зардлыг батлах үед нэг литр шатахууны үнийг 3040 төгрөгөөр тооцож байжээ. Тэр үеэс шатахууны үнэ 28 хувиар өссөний сацуу бусад зардал ч өсжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 47.5 хувиар өсөж, 420 мянган төгрөг болсон бас нэгэн нөхцөл болж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тодотгож байлаа.

Нийтийн тээврийн салбарыг шинэчлэхгүйгээр түгжрэлийг бууруулахгүй гэдэгтэй НИТХ-ын төлөөлөгч нар санал нэгдсэн юм. Машин зардлыг тооцохдоо элэгдлийн зардлыг давхар олгодог учир хойшид тэрхүү зардлыг автобус компаниуд урсгал зардалд зарах бус хуримтлал үүсгэн зохицуулах учиртайг мөн тодотгож байлаа. Түүнчлэн нийслэлд ажилчдын автобусны үйлчилгээг дэлгэрүүлэх, техник технологийн дэвшлийг ашиглах, олон талт дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэх, жолооч ажилтнуудын харилцаа хандлагад анхаарах зэрэгт тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс санал болгож байлаа.

НИТХ-ын хурлаас машин цагийн зардлын тарифыг шинэчлэн баталлаа.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 39 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 48 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 57 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 17 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 18 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 23 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 50 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 10 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top