x

Д.Амарбаясгалан: Ж.Соронзон ялгаварлан гадуурхалтыг олон нийтэд бодитоор харуулсан

Ёс зүйгүй үг хэрэглэж, ажлаа хийж явсан сэтгүүлчийг гарал, угсаагаар нь доромжилсон Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргалаа. Түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарсан талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тэрээр "Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг байх ёстой. Ялангуяа гарал үүсэл, яс үндсээрээ ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Гэтэл Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хийсэн мэдэгдэл Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа зарчимтай нийцэхгүй байгааг харлаа. Тиймээс өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзон захирлыг чөлөөлөх тушаал гаргасан.

Төрийг төлөөлж аливаа шатанд ажиллаж байгаа этгээд ямар нэгэн байдлаар Үндсэн хуулийг зөрчих эрхгүй. Ж.Соронзон захирлын өчигдрийн мэдэгдэл бидний зориод байгаа хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй байх гэдэг үзэл санааны эсрэг байсан. Тиймээс түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж байна. Сэтгүүлч, захирал нарын маргаан бол тусдаа асуудал юм.

Харин ажлаас чөлөөлж байгаа шалтгаан нь Үндсэн хууль дахь иргэний үндсэн эрхийг зөрчсөнтэй холбоотой. Ж.Соронзон захирал ялгаварлан гадуурхалтыг олон нийтэд бодитоор харууллаа. Мөн арга барилын хоцрогдлыг бодитоор харуулсан. Төр иргэдтэйгээ 21-р зууны арга барилаар харилцаж, үйлчилгээгээ үзүүлэх ёстой юм. Үүний эсрэг үйлдэл гаргасан учраас хариуцлага тооцож байна.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тус сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг хашдаг. Энэ шугамаараа Оросын талтай зөвшилцөж, ойлголцоно гэж бодож байна. Энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, Монгол хүүхдүүдийг сургадаг сургууль учраас Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж үйл ажиллагаагаа явуулах ёстой" гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 37 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 45 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 54 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 15 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 16 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 21 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 48 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 8 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top