x

БНСУ дахь Монгол сургуулийн “2022 Сөүл-Монгол наадам” арга хэмжээ боллоо

Есдүгээр сарын 4-ний өдөр БНСУ дахь Монгол сургууль “2022 Сөүл-Монгол наадам” арга хэмжээг Сөүл хотын Гванжин дүүрэгт зохион байгуулжээ.

Энэхүү Монгол сургуульд манай улсын 300 гаруй сурагч боловсрол эзэмшиж байгаа бөгөөд Монгол наадмын арга хэмжээг тус сургууль 1999 онд байгуулагдсан цагаас эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ удаагийн Монгол наадмын арга хэмжээ КОВИД-19 цар тахлын улмаас 2 жил завсарласны дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд сурагчид, тэдгээрийн гэр бүл мөн сурагчдын найз нөхөд болох Солонгос иргэд олноороо ирж үзэж сонирхов.

Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын, Монгол сургуулийн захирал И Ган Э, Монгол соёлын төвийн дарга Им Ын Бин, Гванжин дүүргийн ИТХ-ын дарга Чү  Юн Гү, ИТХ-ын дэд дарга Шин Жин Ху, нарын хүндэт зочид оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Элчин сайд Э.Сарантогос наадмын нээлтэд хэлсэн үгэндээ “Монгол сургуулийг төгсөгчид Монгол, Солонгосын харилцааны гүүр болно” гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж, тус сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын-ыг Монгол Улсын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” төрийн дээд одонгоор шагнасныг гардуулж баяр хүргэв.

Наадмын үеэр монгол гэр, соёл, монгол хувцас танилцуулж, бөхийн барилдаан, нум сумын харваа, шагайн наадгай, гар барилдаан зэрэг тэмцээн уралдаан болов. Мөн сургуулийн сурагчид урлагийн тоглолтоо сонирхуулав.

Элчин сайд Э.Сарантогос сургуулийн удирдлага, багш, сурагчидтай уулзан анги танхимтай танилцаж, төгсөх ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ тодорхойлоход нь зориулан ЭСЯ, сургуулийн захиргаатай хамтран сургалт зөвлөгөөн зохион байгуулж байхаар ярилцав гэж БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 41 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 50 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top