x

Г.Сайханбаяр: Манай цэргүүд Курилын зэрэг маргаантай арлууд дээр сургуулилалтад оролцоогүй

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Восток 2022” цэргийн хээрийн сургуулилтад монгол цэргүүдийг оролцуулсан талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр “Олон нийтийн сүлжээгээр Батлах хамгаалахын салбарын гадаад хамтын ажиллагаатай холбоотой олон мэдээлэл явж байна. Ялангуяа цэргийн хээрийн сургуулилалттай холбоотой талцуулсан, улстөржүүлсэн мэдээлэл гарч байгаад албан ёсны хариулт, няцаалт өгөх зорилгоор тайлбар өгч байна. 

Монгол Улсын Батлан хамгаалах яам нь цэргийн дипломат харилцааныхаа шугамаар 40 орчим улстай батлах хамгаалах хамтын ажиллагаатай байдаг. Мөн манай яам цэргийн хамтын ажиллагааны асуудал дээр нэгдсэн бодлоготой, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг.

Цэргийн сургуулилалттай холбоотой асуудлаа Батлан хамгаалах яам дэлхий нийт болон улс орнуудын хэмжээнд нээлттэй зарлаж явуулдаггүй. Энэ асуудал тодорхой хэмжээнд хаалттай байх ёстой.

Ер нь Монгол Улс дипломат харилцаатай 10 орчим улстай цэргийн сургуулилалтыг зохион байгуулдаг.

Тухайлбал, 2022 онд гэхэд Монгол, АНУ хоёр талын хамтарсан долоон сургуулилалтыг зохион явуулсан бол ОХУ-тай хоёр, ХБНГУ, Турк, Катар, Япон зэрэг улстай ч хоёр талын хамтарсан цэргийн сургуулилалтыг явуулж байна. Мөн гадаад оронд болж байгаа Индонез зэрэг энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс оролцож байгаа.

Эдгээр сургуулилалт оролцдог нь Монгол Улсын батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нөгөө талаар манай улс улс төр, дипломат шугамаараа аюулгүй байдлаа хангадагтай холбоотой. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа хадгалах зорилгоор сургуулилалтуудыг явуулж байгаа" гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Восток" сургуулилалтад энэ жил 15 орон оролцож байгаа бөгөөд Монголын цэргийн албан хаагчид энэ сарын 1-7-ны өдрүүдэд ОХУ-ын Владивостокийн ойролцоох Сергеевский сургалтын төв дээр үүрэг гүйцэтгэж байгаа. Монгол Улс бол тэнгисийн цэргийн хүчингүй гэдгийг Та бүхэн мэднэ. Гэтэл Курилын арлууд зэрэг маргаантай байгаа арлууд дээр Монголын цэргийн алба хаагчдыг сургуулилалтад оролцож байгаа мэтээр мушгиж гуйвуулсан мэдээлэл явж байна. Тийм зүйл байхгүй.

Монголчууд цэргийн алба хаагчдынхаа чадавхыг нэмэгдүүлэх болон хоёр улсын уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэх, бусад орнуудтай харилцах суралцах зорилгоор сургалтыг зохион байгуулж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 10 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 15 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 42 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 2 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top